Дубайтай холбоотой 75 фактыг нэрлэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

1.    Дубайд нисэх онгоцноос буугаад нүднийхээ хүүхэн харааг сканнердуулна. Энэ нь таныг хуурамж эсэхыг нотлох шалган
2.    Паспорт болон визагаа байнга биедээ авч явна. Ямар нэгэн таагүй явдал тохиолдвол бичиг баримтгүй бол танд хэнч итгэхгүй. Хэрвээ та Израилаас ирсэн бол заавал тэр улсын виза дарагдсан байх ёстой. Эс бөгөөс Дубай руу нэвтрүүлэхгүй
3.    Цаг агаар маш халуун. Зундаа нэмэх 40-50 хэм. Үдшийн цагаар л сэлгүүцэх нь таатай. Намар орой эсвэл хавар эрт бол цаг агаар харьцангүй зөөлөн байна.
4.    Намар хавартаа 1-2 хоногоор бороо орно. Гэхдээ их ус хатсан хөрсөндөө амрхан шингэнэ.
5.    Дубай бол барилга бүтээн байгуулалтын хот.
6.    Хамгийн залуу мегаполисийн нэг
7.    Усны хувьд асуудалтай
8.    Кондишн хаа сайгүй. Зундаа автобусны буудал дээрч кодишн ажиллана.
9.    Дубай бол хэсэгхэн мөнгө хийгээд буцахад л хамгийн таатай газар. Зарим нэгэн нь л энд удаан хугацаагаар үлддэг
10.   Байрны үнэ байрлалаасаа хамаарахгүй. Харин цонх хаашаа харсанаасаа шалтгаалан үнэ нь өөр өөр байдаг
11.   Орчин хэдий сайн харагдана төдий чинээгээр өндөр үнэтэй.
12.   Дубайд аялах эсвэл ажиллах гэдэг бол тэс ондоо хоёр зүйл. Нэг зоосны хоёр тал л гэсэн үг
13.   Мөнгө хийхэд амархан гэвэл та том андуурсан болно
14.   Дубайн хүн амын 90% нь ажиллах хүчнийхэн байдаг.
15.   Сайн цалинтай компаниуд шилдэг боловсон хүчнийг л сонгон шалгаруулж авдаг тул өндөр цалинтай ажилд орох төвөгтэй
16.   Ажлын гэрээ хоёр жилээр байна. Энэ хооронд заалтыг өөрчлөх цалинг нэмэх гэсэн ойлголт байхгүй
17.   Индус, филлипин, пакистанчууд л сард хэдхэн зуун долларын цалинтай ажил хийхийг зөвшөөрнө. Гэтэл байрны түрээс, хоол унд, гэр орондоо явуулах мөнгө тэдэнд маш хомс байдаг
18.   Тэдгээр ихэнхдээ нэг өрөө байр эсвэл хуучин хауст хэдэн арваараа амьдрах бөгөөд орон нутгийн цагдаагийнхан их шахаж хавчина. Гэрэл усыг нь таслана. Ингээд тарахаас өөр аргагүйд хүрдэг
19.   Дубай нь бүхий л бахархал, үнэт аварга байгууламжуудаа маш хямд ажиллах хүчээр сүндэрлүүлж байгаа.
20.   Хууль бусаар амьдарч байгаа иргэн хэв журам зөрчвөл хэдэн сараар ч харанхуй шоронд хоригдож болно
21.   Энд ажиллахаар ирсэн индус, пакистанчуудыг “хар ажилчин” /барилгачин, жолооч, зарлага, гудамжны цэвэрлэгч, загасчин/, филлипин, бангладеш, хятадыг “үйлчлэгч” /буудлын цэвэрлэгч, гэрийн үйлчлэгч/, орос, зүүн Европынхныг “худалдаачид” /томоохон худалдааны төвийн ажилчин, ресепшн, спа-салоны ажилтан, ресторан баарны зөөгч, дьюти-фригийн худалдагч, оффисийн дунд тушаалын ажилтан/ харин Баруун Европ, Америкчуудыг “цагаан захтан” /санхүүгийн ажилтан, администратор, дээд тушаалтан, хэлтэс албаны дарга, компанийн зөвлөх/ гэх зэргээр ангилана
22.   Мэдээж ерөнхий захирал нь арабын иргэн байна
23.   Ажлын долоо хоног бямба гарагаас эхлэнэ.
24.   Амралт нь баасан, пүрэв гарагийн үдийн хоолноос хойш
25.   Рамадан сарын үеэр гадныхан болон мусульманчуудыг архи уухыг хориглоно.
26.   Ихэнх дэлгүүр нь шөнийн 23 цагт хаана
27.   Аптек ч шөнийн цагаар ажиллахгүй
28.   Орон нутгийн арабууд ажил хийхгүй
29.   Эрчүүд нь сар болгон улсаасаа 2000 долларын тэтгэлэг авна
30.   Эр хүн хүссэн их дээд сургуульдаа сурч болно
31.   Дубайчуудын дундаж наслалт 29
32.   Нэг ширхэг амьд пальма модны хэдэн арван мянган доллараар үнэлэгдэнэ
33.   Жинхэнэ цөл далайн эргээс 50 км-ээс эхлэнэ
34.   Эмиратийн элс ягаан туяатай байна
35.   Архи худалдаж авахад төвөгтэй. Үнэтэй ч байдаг. Согтуу гудамжинд гарвал хоригдоно.
36.   Харин буудал, ресторанд бол асуудалгүй.
37.   Тамхинд асуудал бага. Гэхдээ зөвхөн гудамжинд татна
38.   Цагдаагийн авто машинаас BMW болон жип алдартай
39.   Хэрвээ гэрлээгүй л бол эр эм хоёр хамт амьдрах бүр байр хөлслөх ч хориотой. Шийтгэл нь өндөр торгууль эсвэл сар шоронд суух
40.   Эмэгтэйчүүд нийтийн унаанд тусгай зориулалтын хэсэгт л сууна.
41.   Метро нь жолоочгүй
42.   Метро, автобусных нь үнэ адил.
43.   Хувийн машин, такси ч элбэг
44.   Машин хямд, худалдаж авахад ч хялбар
45.   Хөрш Шаржад машины зах байдаг. Гэхдээ авч харихад татвар өндөр дөө
46.   Авто аваар их.
47.   Аваар гарсаны дараа цагдаа хүлээгээд зам түгжээд байхгүй. Маш хурдан замаа чөлөөлөхгүй бол өндөр торгуулна
48.   120 километр цагаас дээш хурд хэтрүүлдэггүй
49.   Гэрлэн дохио бага
50.   Бензин үнэтэй. Дизелийн түлш бензинээсээ хэд дахин өндөр үнэтэй
51.   Дубай нь хуучин хот Дейра Дубай болон шинэ хот Бур Дубай гэж хоёр хуваагдана
52.   Хуучин хот Дейрад “Алтан зах” хэмээх наймааны том базар, хэдэн мянган жижиг дэлгүүр бий
53.   Барааных нь үнийг 30–40% хүртэл буулгаж болно
54.   Арабуудын дуртай зугаа нь цөлөөр жиптэй хурдан давхих
55.   Шөнийн клубт нь төрөл бүрийн хөгжим явна.
56.   Архи энд чөлөөтэй
57.   Клубүүдээр нь гей, биеэ үнэлэгчид маш их. Тэнд та эрх чөлөөг мэдэрч болно. Хэн нэгнээс ичнэ гэж байхгүй
58.   Дубайн Интернет удаан
59.   Холбооны үйлчилгээ үнэтэй. Дотоод сүлжээ нь ч гэсэн...
60.   Blackberry-гийн сервис их дэлгэрсэн
61.   Skype үндсэндээ хориотой.
62.   Торрент бол чөлөөтэй
63.   Хэвлэлийн шар мэдээлэл цензуртэй
64.   Дубайд татвар гэж байхгүй
65.   Эдийн засгийн нээлттэй бүсэд нь дэлхийн томоохон корпорациудыг оффисууд байрладаг
66.   Хоол үнэхээр сайн
67.   Бүх араб болон хятад, энэтхэг, европ гал тогоо хөгжсөн
68.   Бэлтглэлийн зааланд хичээллэж хүч чадал нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэх нь элбэг.
69.   Тарган араб ховор
70.   Дубайд хямдралын үе болон хоёр сарын шоппинг-фестивалийн үеэр худалдаа хийхэд хямд байдаг
71.   Эмнэлэг, боловсрол, сургууль, хүүхдийн цэцэрлэг болон бусад нийгмийн үйлчилгээ өндөр үнэтэй.
72.   Цэцэрлэг гэхэд сард 2500–3000 доллар төлнө
73.   Англи хэлний курс сарын 2000–2500 доллар
74.   Гэрийн багш сард 4000 долларын хөлстэй.
75.   Ядуу бас орон гэргүй араб гэж огт байхгүй. Нийгмийн баялгаа ард иргэддээ эн тэнцүү хувиарладаг

Р.Слава

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(118.175.9.242) 2014 оны 06 сарын 21

This arclite keeps it real, no doubt.

0  |  0
(202.21.115.36) 2014 оны 06 сарын 17

11 онд миний бие Дубай явсан юм.Үнэхээр энд бичсэн яг байдаг юм билээ.Биднийг Чайнна гээд андуурдаг дараа нь Монгол гэхээр Виг Фалкон гээд гараараа дэвээд их баярлаад л зургаа татуулдаг тэд.Тэндээс авчирсан шинэ Ланд 200 гаа одоо ч унаж байна.Бас нэг алтадсан цаг өөртөө авсан өнөөг хүртэл өнгөө алдаагүй шүү сайхан хот байсан

0  |  0
(27.119.251.31) 2014 оны 06 сарын 14

хэлээд яахав?монголчуу

0  |  0
Sar(182.249.245.136) 2014 оны 06 сарын 13

Saihan. Ymaa. Mongolchuud. Uul. Ni ingej. Amidrah. Blomjtoi bsaan

0  |  0
Top