Аймшигт түүх: “Аллагын машин” Освенцим буюу Аушвиц лагерь...

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Гитлерийн нацистуудын аймшигт тамын газар болох Осве́нцимийн хомроголон устгах хорих лагерийн талаарх материалыг уншигчдадаа хүргэж байна. \Жич: нийтлэлийг сонирхолтой бас хялбар байх үүднээс факт болгон тоочсон болно. Орч\


1. Нэр:  нем-Konzentrationslager Auschwitz буюу Konzentrationslager Auschwitz-Birkenau. польш- Obóz Koncetracyjny Auschwitz буюу Obóz Koncetracyjny Auschwitz-Birkenau.

2. Байрлал: Краковоос баруун зүгт 60 км-т Освенцим хотын ойролцоо оршино.

3. Уг хорих ангийг немец хэлээр “Аушвиц” харин польшоор “Освенцим” хэмээн нэрлэнэ.

4. Нийтдээ 1 300 000 хоригдол байсны 1 000 000 нь евреи. Аймшигтай нь тэдгээрээс 1 100 000-ийг нь нацистууд хөнөөжээ.

5. 1947 онд тус газарт музей байгуулагдаж НҮБ дэлхийн өвд бүртгэн хамгаалалтандаа авсан.

6. 1939 онд Польшийн энэ бүс нутаг немецийн армийн мэдэлд орсоноор нэрийг нь Аушвиц болгон өөрчилжээ.

7. 1940.05 сард Освенцимд хамгийн түрүүнд баригдсан хорих лагерийг “Аушвиц 1” гэж нэрлэжээ.

8. Ингэхдээ өмнө нь австрийн цэргийн казарм байсан хоёр давхар тоосгон байшингуудыг сэргээн ашиглажээ.

9. Эхний 728 польшийн улс төрийн гэмт хэрэгтэнг 1940.06.14-ний өдөр энд авчирчээ.

10. Хоёр жилийн дотор гэхэд хоригдолын тоо 13-16 мянга болсон бол 1942 онд аль хэдийн 20.000-ыг даваад байжээ.

11. Долоо хоногийн зургаан өдөр нь хүнд хөдөлмөр эрхлэнэ.

12. “Аушвиц 1” лагерь нь өөр өөр зорилготой хэд хэдэн блок болон хуваагдаж байлаа.

13. 11-13 блок нь лагерийн дүрэмийг зөрчигчдийнх. Эндхийн 90x90 хэмжээтэй “зогсоо камерт” дөрвөн хүнийг чихэн оруулж өдөр шөнөгүй босоогоор нь зогсоож тамладаг.

14. Мөн хүчил төрөгчөөр дутааж эсвэл өлсгөж алдаг “удаан үхэл” хэмээх камер ч байсан.

15. Блок 10-11. Буудан хөнөөх хана бүхий хашаа.

16. 1941. 09.03-нд лагерийн  орлогч комендант, СС-ийн оберштурмфюрер Карл Фрицш анх удаа “Циклон Б” хэмээх хорт хийг 11-р блокт туршиж нэг дор 600 орос цэрэг, 250 өвчтэй хоригдолыг хөнөөжээ.

17. Ингээд туршилт амжилттай болсон тул нэг бункерийг хийн камер, шатаах зуух болгон засварлан шинэчилжээ.

18. “Аушвиц 2” нь Биркенау, Бжезинка гэсэн нэрээрээ түүхэнд бичигдсэн ч байдаг.

19. Тэнд нэг давхар модон баракуудад хэдэн зуун мянган еврей, польш, цыган гээд олон орны хоригдолуудыг хорьж байсан.

20. Энэ лагерьт ойролцоогоор нэг сая хүнийг хөнөөсөн.

21. Барилгын ажлыг 1941 оны 11 сараас эхэлжээ.

22. Ерөөсөө дөрвөн л байгууламжтай байж.

23. Харин 1942 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хорих хэсгийн нэгдүгээр өргөтгөлийг нэмж барьсан.

24. 1943—44 онд цыганы лагерь, эрчүүдийн карантин, эрэгтэйчүүдийн эмнэлэг, еврей гэр бүлийн лагерь, склад, «Депотлагерь» болон унгарчуудын лагер гээд хоёрдахь өргөтгөлийг байгуулсан.

25. 1944 онд III хэсэг байгуулагджээ.

26. Аушвицт өдөр болгон Европын өнцөг булан бүрээс  хоёр галт тэрэг хоригдолуудыг авчирч байсан.

27. Ирэгсдийг дөрөв ангилана.

28. Нэгд: Ирээд хэдэн цагийн дотор хийн камерт орох. Тэд бол ихэнхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүл, ажилд тэнцэхгүйчүүд байжээ. Ийм маягаар өдөрт 20.000 хүнийг хөнөөнө.

29. “Аушвице 2”-т 1943 онд ашиглалтанд орсон дөрвөн шатаах зуух байсан. 

30. 24 цагийн дотор хоёр зууханд зэрэг 8000 хүнийг шатааж байжээ. Ингэхдээ өдөрт гурван цагийн завсарлага авна.

31. Хоёрт: Боолын хөдөлмөр эрхлэх хоригдолууд.

32. 1940-1945 онд тус лагерийн үйлдэрүүдэд нийтдээ 405 мянган хоригдол ажиллажээ.

33. Тэдгээрийн 340 мянга нь өвчин, тамлал, цаазаар амь насаа алдсан.


34. Харин немецийн магнат Оскар Шиндлер тэдгээрээс 1000-хан еврейг худалдан авч амийг нь аварч чадсан байдаг.

35. Тэднээс 300 бүсгүй Освенцимд андуурагдан очиж шатаагдах шахсан гэдэг. 

36. Гуравт: Ихэрүүд. Тэднийг төрөл бүрийн туршилтын хэсэгт аваачина. 

37. “Үхлийн сахиусан тэнгэр” хэмээгддэг доктор Йозеф Менгел тэдэн дээр хүссэн тамын туршилтаа хийнэ.

38. Дөрөвт: Шилэгдэн сонгогдсон хүүхнүүд. Тэд  лагерийнханд хүссэн болгоноор нь үйлчилнэ. Харин дараагийн шинэ хүүхнүүд ирэхэд өмнөх нь бүрэн устгагдана

39. Эндхийн СС-ийнхэнд 6000 орчим сайхан бүсгүй үйлчилж дараа нь бүгд амиа алджээ

40. 1943  онд  лагерьт эсэргүүцэгчдийн бослого гарч хоригдолууд оргожээ.

41. 1944 онд хоригдолууд нэг шатаах зуухыг дэлбэлж чадсан.

42. Зөвлөлтийн цэргүүд ойртож ирэх үед Освенцимийн удирдлагууд лагерийн хоригдлуудыг Германы нутаг дэвгэр лүү нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ.

43. 1944.01.25-нд еврейчүүдээс хураан авсан эд зүйл бүхий 35 барак-складыг шатаажээ. Тэдгээрийг нутаг руугаа авч явах боломжгүй гэж үзсэн байна.

44. 1945.01.27-нд орос цэргүүд Освенцимийг чөлөөлөх үедээ 7,5 мянган хоригдолыг суллаж, барак-складаас 1 185 345 эрэгтэй, эмэгтэй хүний хувцас, 43 255 ширхэг эрэгтэй, эмэгтэй хос гутал, хэдэн зуун мянган шүдний сойз, сахлын хутга зэргий олжээ. 

45. “Аушвиц 3”. Энэ нь үйлдвэр, уурхайг түшиглэн орших 40 орчим жижиг шоронгоос бүрдсэн хорих лагерь юм.

46. 1942.05 сард IG Farben компанийн захиалгаар “Аушвиц 3”-ийн суурь тавигджээ.

47. Энд эмнэлэгийн үзлэг байнга явагдаж тэнцэхгүй бологсдыг Биркенаугийн хийн камер эсвэл шатаах зуух руу илгээнэ.

48. 1942.10 сард Берлиний шийдвэрээр Освенцим рүү 250 нохойг илгээжээ.

49. Освенцимийн түүхэнд 700 удаагийн оргох оролдлого гарсан бөгөөд тэдгээрээс 300 нь амжилттай болсон.

50. Гэхдээ оргосон, оргохыг завдагсдын ар гэрийг баривчлан тамлах, хөнөөх, блокт хамт хоригдож байсан хоригдлуудыг олны нүдэн дээр бууддаг байсан.

51. Лагерийн анхны захирагч нь Рудольф Хёсс.

52. 1947.04 сард төв шатаах зуухын хаалган дээр Освенцимийн анхны комендант Рудольф Хёссийг польшийн цэргүүд дүүжлэн хороожээ.

53. Чөлөөлсөний дараагаар “Аушвиц 1”-ийн байруудыг суллагдсан хоригдлуудын эмнэлэг болгон ашиглаж байв.

54. 1947 онд хүртэл лагерийг Аюулгүй албаны яамны шорон болгон ашигласан.

55. Химийн үйлдвэрийг польшийн засгийн газарт хүлээлгэн өгсөн.

56. 1947 оны сүүлээс лагерийг музей болгох ажил эхэлжээ.

57. Хоригдолуудын зэрэглэл:

  • Евреи
  • Цыган
  • Зөвлөлтийн дайчид
  • Немецийн улс төрийн гэмт хэрэгтэнгүүд
  • Гомосексуалистууд \лесби\
  1. Лагерийн этгээд нэрлэл:
  • “Канада”-хороогдсон хүмүүсийн эд зүйл бүхий склад
  • “Капо”-захиргаанд ажилладаг хоригдол
  • “мусульманин”-яс арьс болтлоо турсан хоригдол
  1. Нас барсан хүмүүс:
  • 1 100 000 еврей
  • 140 000-150 000 польш
  • 100 000 орос
  • 23 000 цыган
  1. СС-ийн нөлөө бүхий ажилтанууд:
  • Аумейер Ганс- 1942-1943 онд лагерийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан
  • Барецки Стефан- 1942 -1945 онд Биркенаугийн эрэгтэйчүүдийн хорих лагерийн дарга
  • Бер Рихард -1944 оноос Освенцимийн комендант
  • Бишоф Карл- 1941-1944 онд лагерийн барилгын асуудал хариуцсан захирагч
  • Виртс Эдуард- 1942 оноос лагерь дахь СС-ийн гарнизоны эмч
  • Гартенштейн Фриц- 1942 оноос лагерийн СС-ийн гарнизоны захирагч
  • Гебгардт-1942 он хүртэл лагерийн СС-ийн захирагч
  • Грабнер Максимилиан- 1943 он хүртэл улс төрийн хоригдлуудын лагерийн захирагч
  • Китт Бруно- Биркенаугийн эмэгтэйчүүдийн хорих  лагерийн ерөнхий эмч
  • Клауберг Карл- гинеколог
  • Либегеншель Артур 1943-1944 онд “Аушвиц 1”-ийн захирагч
  • Мария Мандель- 1942—1944 онд эмэгтэйчүүдийн хорих ангийн захирагч
  • Шварцгубер Иоганн- 1943 оноос Биркенаугийн эрэгтэйчүүдийн хорих лагерий захирагч

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(78.250.144.4) 2018 оны 01 сарын 05

evrei l bol evrei ch geh shig chamd yamar gai bolson yum uher mongol geed manj hytaduud uvug deedsiig mini 9 eruudej alj tamalj bsn ni chamd saihan uu

0  |  0
(79.82.4.222) 2014 оны 06 сарын 05

tsiganuudiig ahiuhan alahgui de

0  |  0
amara(202.170.81.242) 2014 оны 06 сарын 05

hytaduud huswel bidniig ingj bolishd udahgui delhiin 3-r dain, eshu; irgenii dain garson ym

0  |  0
Mgl(103.26.193.2) 2014 оны 06 сарын 05

Gexdee l evrei bol evrei ......

0  |  0
yoko(89.176.158.11) 2021 оны 05 сарын 29

Shindleriin burtgel geed kinon deer ih todorhoi gardag sh dee ter hunii avarsan evrei nariig 1000 han gej golj bolohgui sh dee yagaad gevel ter hun bsan buh munguuruu ter humuusiig hudaldaj avsan hamgiin suuld unaj yavsan mashinaa haraad bi ene mashiniig yah gej avch uldsen yum boloo bi ene mashinaar dahiad 10 hunii ami avarch boloh bsan sh dee geed uildag.

1  |  0
(76.164.208.154) 2014 оны 06 сарын 04

яанаа эвий дэ тэр хүүхдүүдийгээ. өр эмтэрчлээ

0  |  0
zuzu(202.170.71.39) 2014 оны 06 сарын 04

ymar aimar ym be ene niigemd mongol hun bolj tursunduu bayrlaj bn

0  |  0
tuya(112.72.13.14) 2014 оны 06 сарын 04

time.ene bol hun turulhtun martaj bolohgui aimshigt unen tuuh!unuudrin erh chuluuut niigemd amidarch bga hun bur fashist yrgalalig hezeech martaj bvolohgui

0  |  0
олд(103.26.193.12) 2014 оны 06 сарын 04

5,6 удаа узэж бсан

0  |  0
олд(103.26.193.9) 2014 оны 06 сарын 04

Майданек гээд бас Лублин хотод байдаг хорих лагерийг 5,6 удаа бсан билээ.

0  |  0
Top