Бритни Спирстэй холбоотой 107 факт

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

1. Бритни Жин Спирс /Britney Jean Spears/-америкийн дуучин, бүжигчин, жүжигчин
2. Бритни Жин Спирс 1981.12.02-нд Миссисипи мужийн Маккомб хотод төрсөн
3. Бага насаа 12.000 хүн амтай Луизианагийн Кенвуд хотод өнгөрөөсөн
4. Эцэг нь барилгачин, эх нь дунд сургуулийн багш байсан
5. Тэр том ах бас охин дүүтэй
6. Дуулах авьяас нь хүүхэд байхаас нь илэрсэн. Хүүхдийн цэцэрлэгт, сүмийн найрал дуунд бас гэр бүлийн тоглолтондоо оролцдог байв
7. Түүний хүүхэд нас тийм аз жаргалтай байсангүй. Эцэг нь архинд донтогч байлаа
8. Найман настай Линн Спирс охин 1989 онд Mickey Mouse Club гэх ТВ-ийн нэвтрүүлгийн кастингид оролцож мэргэжлийн дуучны карьерийнхаа эхлэлийг тавьсан
9. Бродвейн бүжгийн төв болон дуулаачийн дунд сургуульд сурсан
10. Maull хэмээх соусны рекламанд зургаа авахуулж, Бродвейн Ruthless хэмээх жүжигт тоглов
11. 1992 онд Star Search шоуны финальд Love can build a bridge хэмээх дуугаараа шалгарав
12. 11 настайдаа Бритни Mickey Mouse Club шоунд Жастин Тимберлэйк, Кери Рассел, Кристина Агилера, Нита Бут, Райан Рослинг нартай хамт оролцсон
13. 1996 демо-бичлэгийнхээ ачаар хэд хэдэн студиэс санал хүлээн авсан
14. Тэдгээрээс Jive Record-той гэрээ хийн Нью-Йорк продюссер Эрик Фостер Уайт /Boyzone, Hi-Five, Уитни Хьюстон/ гэгчтэй хамтран ажиллах болов
15. Дебют сингл Baby One More Time нь Шведэд Макс Мартины удирлаган дор бичигдсэн
16. Бритни Спирсийн дебютный альбом Baby One More Time нь 1999.01.12-нд худалдаанд гарч “платин” боллоо
17. Эхний долоо хоногт уг цомог сая хувиар борлогдов
18. 2000 оны сүүлээр Европ болон Их Британиар аялан тоглолтоо хийжээ
19. 2001 онд гурав дахь Britney цомог нь гарлаа
20. 2003 онд тэрээр Холливуудын алдрын танхимд нэрээ тэмдэглүүлсэн хамгийн залуу дуучин болов
21. Энэ үеэр түүний In The Zone хэмэх дөрөв дэх цомог бэлэн болоод байв
22. Шагналууд: 1999 он:
· Billboard Awards, Hollywood Reporter Awards, MTV Europe Music Awards, Popcorn Awards (Герман), Smash Hits Awards (Их Британи) зэрэг наадмаас шилдэг оны дуучин
· Billboard Awards, AOL Awards, Hollywood Reporter Awards, Rennbahn Express Awards (Австри), TMF Awords (Холланд)-аас оны шинэ дуучин
· Gold Disc Awards, Much Music Awards (Канада), Bravo Gold Awards (Герман), Premios Amigos Awards (Испани)-аас олон улсын шилдэг дуучин
2000 он:
· Billboard Awards-аас оны шилдэг цомог
· World Music Awards-аас Хамгийн борлуулалт өндөртэй дуучин
· Teen Choice Awards, Nickelodeon Kid’s Choice Awards, Capital London Awards, Bravo Supershow Awards-аас Шилдэг дуучин
2002 он
· Teen Choice Awards болон Rolling Stone Awards-аас шилдэг дуучин
2005 он:
Gold Disc Awards-аас Оны шилдэг олон улсын хэмжээний цомог
Grammy-гээс Toxic клип нь шилдэг хореографикийн шагнал
23. 2005 онд Кевин Федерлайнтай гэрлэснийхээ дараа карьераа түр завсарлаж байгаагаа мэдэгдсэн
24. 2007 онд тайзнаа эргэн ирсэн
25. MTV суваг тэр онд Бритни Спирсийг Video Music Awards-д шагнал гардуулж өгөхийг хүсэн урьсан
26. Бритни Спирсийг рэппер Кэйни Уэст Sirius Satellite Radio-гоор MTV-гийн шившиг хэмээн нэрлэсэн
27. 2008  онд  Бритни Спирс удаан хүлээлгэсэн Circus цомгоо гаргалаа
28. Billboard-200 чартад уг цомог тэргүүлж харин Британийн чартад дөрвөлжээ.
29. Womanizer дууны клипийг Playboy сэтгүүл 2008 оны сексуальны видеогоор шалгаруулсан
30. 2009 оны гурван сараас шинэ цомгоо дэмжих дэлхийг тойрсон тоглолтоо эхлүүлсэн
31. Рики Мартин уг аяллаас татгалзсан
32. Анхны тоглолт Луизиана мужид болоход үзэгчид пиг дүүрэн байв
33. 2010 оны 12 сард Бритни Спирс Femme Fatale хэмээх цомгоо гаргав
34. Продюссер Лукаш Готтвальдын удирдсан уг цомогт Will.i.am, Dr.Luke, Макс Мартин, Родни Жеркинс, Stargate, Фрейзер Т.Смит, Bloodshy & Avant нар оролцжээ
35. 2011 оны нэг сард шинэ цомгийн Hold It Against Me дуу нь  Billboard-ын дээд лигт бичигдэж нэгхэн долоо хоногт 411.000 хувиар борлогджээ
36. 2011 оны гурван сард хоёр жил завсарласны эцэст Бритни Лас-Вегасийн Rain Nightclub-т жижиг хэмжээний тоглолтоо хийв
37. 2010 онд Бритни Telephone дууг Lady Gaga-тай дуулах байсан ч проб амжилтгүй болсоноор Бейонсе түүнийг орложээ
38. 2002 онд анх удаа Crossroads хэмээх кинонд тоглолоо
39. Уг киноноос хамгийн муу жүжигчин болон хамгийн муу дуу /I’m Not A Girl, Not Yet A Woman/ гэсэн шагналыг гардав
40. Austin Powers-д мөн туслах дүр бүтээсэн.
41. 2004 онд тэр Curious хэмээх үнэртэнгээ худалдаанд гаргахад тэр ондоо хамгийн борлуулалттай бүтээгдэхүүний нэг болжээ
42. 2000 онд I-Zone, McDonald’s, Herbal Essences, Motorola мөн 2001 онд Pepsi-ний сурталчилгаанд тоглов
43. 2009 онд залуусын Candie’s загварын брэнд хувцасны нүүр царай болов
44. 2010 онд Radiance үнэртэн түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав
45. Харин дараахан нь энэ компани нь дуучинг өрсөлдөгч Elizabeth Arden-тэй гэрээ хийсэнд дургүйцэн 10 саяыг нэхэмжилжээ
46. 2011 он. Femme Fatale цомгийн Hold It Against клипээрээ Sony, гоо сайхны Make Up For Ever, танилцах Plenty Of Fish сайт, Radiance үнэртэн зэргийн сурталчилсан
47. 2008 оны 2-12 сард тэр 10 саяыг олжээ
48. 2010 онд Холливуудын хамгийн бүсгүйчүүдийн жагсаалтын гуравт бичигдсэн
49. 200.06-2010.06 сарын хооронд $64 саяыг олжээ
50. Мөн 2010 онд Billboard-оос гаргасан дэлхийн хамгийн ашиг орлоготой дуучны рейтингийн эхний тавд багтжээ.
51. Circus аялан тоглолтынхоо такснаас $36,4 саяыг халааслав
52. Associated Press-ийн мэдээлсэнээр 2007 онд зөвхөн хувцсандаа л гэхэд  $737.000-ыг үржээ
53. 2008 оны 02-12 сард тэр 10 саяыг үрсэн
54. Кевин Федерлайндаа гэхэд $625.000-ыг зарцуулжээ
55. 2009 онд тэрээр сард £600.000-ыг цацсан гэх тооцоо ч байдаг
56. 2007 онд Бритни Спирс Беверли-Хиллзэд $6,75 саяар хувийн байшин худалдан авсан
57. 2011 оны эхээр тэр Лос-Анжелесийн элитийн дүүрэгт шинэ байшин авчээ. Үнэ нь $12,9 сая.
58. Тэр хэд хэдэн төмөр хүлэгтэй. Өдөр тутмын хэрэглээний Ferrari, онцгой үед хөлөглөх кабриолет Mini, холын аялал, айлчлалын Mercedes SL 500 мөн 1956 мөнгөлөг өнгөтэй Porsche 356А Speedster гэх мэт...
59. Бритни Спирс анхны нөхөр нь хүүхэд насны анд Жейсон Александер. Тэд 2004.01.03-нд Лас-Вегаст гэрлэсэн.
60. Гэвч хамтын амьдрал нь 55 цагийн настай байлаа
61. Салах гэж бүтэн зургаан сар болсон
62. Жейсон энэ гэрлэлтээ хар тамхины дондолт байсан хэмээн мэдэгдсэн
63. Хоёр дахь нөхөр нь Кевин Федерлайн
64. Тэд 2004 оноос болзож эхэлсэн
65. Федерлайн дуучин бүсгүйн бүжигчин байв
66. Тэр Бритнитэй болзож эхлэхдээ жүжигчин Шар Жексоны амраг байлаа. Шар бүжигчин эрээс жирэмсэн хоцорсон
67. 2004 оны есөн сард Спирс, Федерлайн хоёр нууцхан байдалтай гэрлэсэн
68. Хуримын шөнө нь хоёр хоног үргэлжилсэн. Бал сараа Фижид өнгөрүүлэв
69. Бритни Спирс гэр бүлийнхээ төлөө шоу-бизнесийн карьераа орхив
70. Хоёр ч хүү төрүүллээ. Шон Престон Федерлайн мөн Жейден Жеймс Федерлайн
71. Шон Престоныг төрсөний дараагаас Федерлайн сав л хийвэл найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх болжээ. Яг л ганц бие эр шиг
72. Кевин эхнэрээ, гэр бүлээ хуурсан дуулиан дэгдлээ. 2006 онд тэднийг салж байгаа талаар шуугилаа
73. Гэр бүлээ цуцлуулах гэхэд Федерлайн хоум порно бичлэгээ зарна эсвэл £30 саяыг өг хэмээн Бритниг сүрдүүлжээ. 
74. 2007 оны таван сард тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Федерлайн эхнэрээсээ нэг саяыг салгажээ
75. Бритни Спирс, Жастин Тимберлейк хоёр 1993-1994 онд Mickey Mouse Club шоунд оролцож байв
76. Тэд  1999 онд Бритни болон NSync хамтлагийн аялан тоглолтоос хойш учиртай болсон.
77. Тимберлейк дуучин бүсгүйтэй гэрлэхэд бэлэн байсан
78. 2001 онд Жастин тайзан дээрээс Бритнид хайртайгаа илэрхийлж байв
79. 2002 онд Crossroads киноны нээлтэн дээр тэднийг сүүлийн удаа хамт байхыг нь харсан.
80. Өдгөө Бритни Спирс өөрийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Жейсон Травиктай болзож байна
81. 2010 оны 12 сард хардалтаас үүдэн Жейсон хайртай бүсгүйдээ гар хүрчээ
82. 2007 оны хавар Бритни Riva хамтлагийн Жейсон Фильйотой хэсэг хугацаанд болзож байсан. Тэд архины эмчилгээний үеэр танилцжээ.
83. 2007 намар The Daily Mail сонины мэдээлсэнээр Бритни Майкл Марчендтай амраг болжээ.
84. Мөн гэрэл зурагчин Сэм Люфти гэгч хар тамхичин эр бүсгүйг хэсэгтээ л “уруу татсан”
85. Харин 2009 оны дөрвөн сард бүжигчин Чейз Бенц Бритнигийн “хайрыг татжээ”
86. Бритни анхны шөнөө л Кевин Федерлайнаас жирэмслэхийг хүсэж байна хэмээжээ
87. Жирэмсэн үедээ тэрээр хоёр ч удаа яаралтай тусламж авч байв
88. Бритни 2005,06,14-нд Калифорнийн Санта-Моникад том хүү Шон Престон Федерлайнаа төрүүлсэн
89. Бага хүү Жейден Жеймс Федерлайнаа 2006,09,12-нд Лос-Анжелест төрүүлэв
90. 2007 онд Бритнигийн бие хамгаалагч Тони Барретто Лос-Анжелесийн шүүхэд захидал хүргүүлэн бүсгүйг хар тамхи хэрэглэн хүүхдүүдээ асран хүмүүжүүлэх чадваргүй байна хэмээн мэдүүлжээ
91. 2010 оны хавар Бритни Candie’s-ийн рекламанд зургаа Photoshop хийлгүүлэхгүй нийтлэхийг зөвшөөрсөн
92. 2010 онд Бритни бойфренд Жейсон Трэвиктэйгээ маргалдсаны улмаас хоёр дахь удаагаа үсээ хусуулсан
93. Бритни Спирсийн биенд хэд хэдэн шивээс бий.
94. 2008 онд Бритнигийн авга ах Уильям Спирс түүнийг 13 настай байхаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн, Mickey Mouse Club шоуны дараа найзуудтайгаа салам архидсан, сургуулийнх нь хөлбөмбөгийн багийн Брайан гэгч хамаг муу муухайг зааж өгсөн гэж мэдээлэв
95. Анхны нөхөр Жейсон Александер нь эхнэрээ хам тамхинаас болоод үхэх гэж байхад нь амийг нь аварсан гэдэг
96. 2007 онд гэрлэлтээ цуцлуулаад Кевинд хүүхдүүдээ өгсөний дараа Малибугийн  Promises гэх мансуурлын эсрэг төвд эмчлүүлсэн
97. 2007 онд Бритни амиа хорлохыг завдсан
98. 2008 онд сэтгэцийн эмчилгээнд хамрагдсан
99. 2007 онд Бритнигийн экс өмгөөлөгч Эрик Ирвин түүнийг 14 насандаа онгон насаа үдсэн гэв
100. 2003 оны найман сард  MTV Video Music Awards-ийн 20 дахь удаагийн ёслолын нээлтэн дээр Мадонна Бритни Спирийг озон үнссэн
101. Мөн 2004 онд тэд европын алдартай NRJ радиогийн шагнал гардуулах ёслол дээр энэ үйлдлээ давтсан
102. 2006 онд Бритни Спирс, Пэрис Хилтон нар найз нөхөд байхаа больж тангараг тасрав
103. 2006 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд жирэмсэн байхдаа Бритни Harper’s Bazaar сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан
104. 2006 оны намар Бритни Спирсийн хоум порно видеог нэгэн эр порно киноны мастер Дэвид Ханс Шмидтэд заржээ. Тэр нь 2004 онд Спирс, Федерлайн нарын хийсэн секс бичлэг байж
105. Уг бичлэгийн эхийг News Of The World сонин $50 саяар харин Шмидт $100 саяар худалдаж авахыг санал болгоод байв
106. 2005 онд Spiegel сэтгүүл Малибу дахь Бритнигийн виллагийн ойролцоо фотограф Брэд Диас винтов бууны суманд оногдсоныг мэдээлсэн. Харин буудагч нь тогтоогдоогүй.
107. 2008 онд хореограф Хьюберт Эссакоу гэгч Бритни Спирсийн амьдралаас сэдэвлэсэн “Өөрийн хяналтаа алдсан нь” балетыг тайзнаа тавьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.5) 2014 оны 06 сарын 03

14 nastaidaa aavinhaa naizad huchinduulj ohin nasaa udsen teriig n bichildee

0  |  0
Top