Доминикантай холбоотой 36 фактыг нэрлэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

1.     Автобусыг gua-gua гэж нэрлэдэг.
2.     Зурган реклам хийдэг хүмүүсийг Pintaletra гэдэг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Lolo Jackson
3.     Шакира, Хулио Иглесиас, жүжигчин Вин Дизелийг шүтдэг.
4.     Санто-Доминго хотод хоёр ч стрип-баар байдаг
5.     Өдрийн 1-3 цагийн хооронд бүх дэлгүүр нь цайны цаг гээд хаадаг
6.     Үсэндээ бигуди зүүгээд гудамжаар алхах бүсгүй зөндөө. Хүүхнүүд нь их нийтэч, илэн далангүй.
7.     Доминикан хүүхэнтэй амархан танилцаж болох ч дараа нь салахгүй хэцүү дээ
8.     Охид нь 16-тай, баньд нар нь 15 хүрсэн бол гэрлэж болно
9.     Их шашинлаг
10.   Мотоциклиороо зургаа хүртэлх хүн тээвэрлэж болдог
11.   Холливудад хамгийн анх кинонд тоглосон латино-америк жүжигчин Мария Монтес (Maria Africa Vidal de Santos Silas) нь доминиканы иргэн
12.    Ихэнх доминикан хүмүүс усанд сэлж чаддаггүй
13.    Доминикан тэтгэвэрт гарна гэж байхгүй
14.   Хэдийгээр тамхи экспортолдог орон ч гэсэн тамхи татах нь тун ховор.
15.   Гал тогоондоо ногоон өнгийн лооль хэрэглэх нь элбэг
16.   Дэлгүүрийн эмэгтэй манекений хөхний хэмжээ таван размераас дээш байдаг
17.   Доминикан хэл испанитай төстэй
18.   24 цагийн үйчилгээний газар гэж үгүй
19.   Хайртай бүсгүйдээ “амор”- amor \хайр дурлал\ мөн “ми вида”-mi vida \амьдрал минь\ хэмээн хэлэх дуртай.
20.   Кофеноос бусад төрлийн ундааг мөстэй худалдах нь элбэг
21.   Ихэнх доминикан хүн зул сарын модыг амьдралдаа хараагүй байдаг
22.   Их хөгжимлөг, дуучин ард түмэн
23.   Үр хөндөлт хориотой
24.   Санто Доминго хотдоо метротой
25.   Доминиканы иргэнд Америкийн виза 10 жилээр ч гарч болдог
26.   Гэрэл зураг авахуулах дуртай
27.   Хүйсээ солиулсан иргэн болон армийнхан сонгуульд оролцдоггүй
28.   Төрийн далбаанд нь Библи дүрслэгдсэн байдаг цорын ганц орон
29.   2003 онд “Ертөнцийн мисс”-ээр доминиканы иргэн Amelia Vega Polanco тодорч байв
30.   Кино театруудад нь киногоо англи хэлтэй, испани субтайтлтэй гаргадаг
31.   Үндэсний хоол нь “санкочо”. Махтай шөл гэсэн үг дээ
32.  Перл Харборын дайралтын дараа Доминикан улс Герман, Японы эсрэг дайн зарласан
33.   Доминиканы эрэг орчмоор далайн үнээ ихтэй
34.   Хэрвээ чи цагаан арьстан л бол америк хүн
35.   Архи тун ховор. Гаитигийн хил орчмоос худалдан авч болдог
36.   Доминиканы үндэсний шувуу нь Cigua Palmera, цэцэг нь West Indian Mahogany


Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top