Өнөөдрийн онигоогоо уншаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Нэг хүүхэн гоо сайхны мэс засалч дээр ирээд нүүрнийх нь арьс унжаад, үрчлээтээд байгаа талаар гомдолложээ. Эмч хуйхан дээр нь боолт хийж өгөөд, арьсаа унжихын хэрээр боолтоо эргүүлж чангалаад байгаарай гэв. Долоо хоногийн дараа нөгөө хүүхэн эмчид үзүүлж зовхи нь унжиж өвдөөд байна гэжээ. Эмч нөгөө хүүхнийг үзээд “Наадах чинь зовхи биш харин хөх чинь байна. Цааш нь боолтоо хамаагүй чангалаад байвал удахгүй сахалтай болж магадгүй шүү” гэж сэрэмжлүүлжээ.

************************************************

Загвар өмсөгч хүүхэн кафед орж ирээд пицца захиалж байна гэнэ. Тэгсэн нь кафенийхан түүнээс асуув:
-Пиццаг чинь 12 хуваах уу, эсвэл 6 хуваах уу?
-Яанаа 12 бол идэж барахгүй байхаа. 6 хуваасан нь дээр байх.

************************************************

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд хэрэгтэй байна = Надад –ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!

************************************************

Нэг эр ариун цэврийн өрөөнөөс эхнэртээ:
- Миний сахлын хутга сахал даахаа больчихож гэсэнд эхнэр нь:
- Сонин юм даа. Хулдаас зүсэхэд сайн л дааж байсан ш дээ гэжээ.

************************************************

Нэг арал дээр 25 эр 1 эмэгтэй, нөгөө арал дээр 25 эмэгтэй 1 эрэгтэйг аваачиж хэрхэн амьдрахыг нь туршихаар болжээ. Хэдэн сарын дараа комисс очиж шалгав. Эхлээд 25 эр 1 эмэгтэйтэй арал дээр очив.
Арал цэв цэвэрхэн, зам талбай засчихсан, эрчүүд бүгд ажил хийж, нэг эмэгтэй нь далдуу модны орой дээр суучихсан хашгирч байна гэнэ:
-Хөөе Вася, чи ямар өнгийн элсээр наад замаа засаад байгаа юм?
-Улаан.
-Би чамайг шар өнгийн элсээр засаарай гээ биз дээ?
-Өө нээрээ тийм л дээ…
-Өнөө орой чиний очер хэдэд байгаа билээ?
-5-д.
-15 руу ухраалаа…

Дараа нь комиссийнхон 25 эмэгтэй, 1 эртэй арал дээр ирэв. Эмх замбараагүй, энд тэндгүй мод хог хөглөрч нэг эр нь далдуу модон дээр гараад хөлсөө арчаад суучихсан, хүүхнүүд нь модыг өшиглөн дороос нь дуудна:
-Коля, одоо буугаад ирээч ээ, 5 минут чинь болчихсон ш дээ…

************************************************

20 настайдаа хүүхнүүд хөл бөмбөгийн бөмбөгтэй адил гэнэ. 20-н залуу хойноос нь хөөж гүйгээд ганц хоёр нь л гоол оруулдаг гэнэ.
30-н настайдаа сагсан бөмбөгтэй адил гэнэ. 10-н залуу пассалж гүйгээд бараг бүгд л гоолддог гэнээ.
Харин 40-н настайдаа яг л газрын теннисний бөмбөг гэнэ. Нууц амраг нөхөр хоёрын хооронд л үсчээд байдаг байна.

Харин 50-н насандаа эмэгтэйчүүд маань гольфийн бөмбөг болж нөхөр нь хааяа л нэг цохиж цохиж ганц оруулдаг байна.

************************************************

-Хайрт минь би төгс эмэгтэйтэй адилхан байна уу?
-Адилханаар барах уу, хонгор минь, чи бүр илүү.
-Нээрээ юу тэгээд хэр илүү юм бэ дээ?
-50 гаруй кг-аар юм даа.

************************************************

Нэгэн эрийг эхнэртэйгээ ойд явтал дээрэмчид дайрч ирээд өөрийг нь зодон эхнэрийг нь хүчиндчихээд арилж өгч. Дээрэмчдийг явсны дараа өнєє эр эхнэртээ:
-Чи бид хоёр хүчинд автагдах нь автагдлаа. Гэхдээ чиний тэр доороос нь хөдөлдөг буруу шүү гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top