“Монголын хавар” спортын өдөрлөг Прага хотод

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

БНЧУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд уламжлал болгон зохиодог “Монголын хавар” спортын өдөрлөг 15 дахь удаагаа Прага хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн өдөрлөгийг Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жил, Монгол Улсын орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж, Чехийн 9 хот болон “АПУ Трейд” компанийн ахмад волейболчдын оролцсон эрэгтэй 10, эмэгтэй 8 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Эх нутгаасаа уригдаж оролцсон “АПУ Трейд” компанийн ахмад волейболчид ур чадвараараа үзэгч олныг баясгахын зэрэгцээ спорт сонирхогч залуучуудад тоглолтын арга техникийг зааж сургаж, туршлагаа хуваалцсан байна. Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр хоёр өдөр үргэлжлэн явагдсан өдөрлөгийн нэгдсэн дүнгээр Храдец Кралове хотын монголчуудын баг тэргүүн байрт орж, ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top