Ажилгүйдлийн эсрэг төр, хувийн хэвшил хамтарна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Монгол улсын Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 150000 байнгын ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлэхдээ аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчдыг дэмжих бодлогыг түлхүү барьж байгаа билээ. Энэ бодлого, зорилтынхоо хүрээнд өчигдөр  Хөдөлмөрийн яамныхан  хувийн бир­жүүдийн удирдлагуудтай уул­заж  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсад хувийн хөдөлмөрийн бирж үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн орчин 2011 оноос бий болсон.Нийслэл орон нутагт нийт 47 бирж үйл ажиллагаагаа явуулдаг ба 2013 онд Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо байгуулагдсан. Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих бодлого нь хувийн хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагаатай адил  ажил олгогч, ажил хайгчдыг бүртгэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, зуучлах, зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох үүрэг хүлээдэг учраас ийнхүү хамтарч ажиллах нь маш үр дүнтэй юм.Хувийн хөдөлмөрийн бир­жүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Нямхүүгээс энэхүү хамтран ажиллах гэрээний ач холбогдлын талаар тодруулсан юм.

-Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо ямар ямар бай­гууллагатай хамтран ажилладаг вэ?

-Манай байгууллага нь гадаад дотоодын томоохон компани аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж шаардлага хангасан мэр­гэжилтэн, ажиллах хүчийг дотоодын ажиллах хүчнээсээ олж зуучилдаг. Өнгөрсөн жил “Оюу­толгой” компаний ажиллах хүч бэлтгэн нийлүүлэх тендерт оролц­сон. Бидэнд хариу өгөлгүй бүтэн нэг жил болж байна. Дараа нь судалахад гадаадын нэг комданид тэр тендерийг өгч  тодорхойгүй, хоцрогдсон хэлбэрээр ажилчин авч, халж байгаа юм билээ. Энэ талаар ерөнхий сайдад хандсан тодорхой арга хэмжээ авна гэсэн байгаа.

-Хөдөлмөрийн яамтай хамтран ажилласнаар ямар ахиц дэв­шил гарна гэж хүлээж байгаа вэ?
-Засгийн газрын гол зорилт ажлын байрыг нэмэгдүүлэхэд маш ач холбогдолтой үйл явдал бол­лоо гэж бодож байна. Ажилгүй иргэд, ажил олгогчдын нэгдсэн том бүртгэл баазтай болж байна. Ин­гэснээр хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг  маш өргөн хүрээнд үр дүнтэй явуулах боломж бүрдэж бай­на. Хөдөлмөрийн яамнаас энэ жил 10000 ажлын байрыг шинээр бий болгохоор өрхийн аж ахуй, жижиг бизнэс эрхлэлтийг дэмжих зорилгоор нэг ажлын байрыг хоёроос гурван сая төгрөгийг зээл, тусламжаар зарцуулж байгаа юм билээ. Төр хувийн хэвшлийн бай­гууллага хамтран ажилласнаар 200-300 мянган төгрөгийн цалинтайгаар нэг хүнийг ажилтай болгох бүрэн боломж бий гэдгийг тооцоолсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top