Хорин гүний худгийн ажлыг эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж, хотуудын усны хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавиад байгаа. Энэхүү ажлын хүрээнд Яармаг, Нисэх, Буянт-Ухаа хорооллын оршин суугчдын цэвэр усны хэрэглээг хангахын тулд цэвэр усны хорин гүний худгийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Тодруулбал, Буянт-Ухаа орон сууцны хорооллын цэвэр усны эх үүсвэрийг хангахаар нийт хорин ширхэг гүний худаг, 2800х2 м3 хэмжээтэй хоёр усан сан, насос станц болон цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил одоогийн байдлаар хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top