Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор нарын нэр бүхий хүмүүс хоригдон шалгагдаж байгаа хэрэг нь улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийн нэг болон нэмэгдэж байгааг хууль хяналтынхан үгүйсгэхгүй өнөөдрийг хүрэв. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг гадагшлуулах сонирхол хууль хяналтынханд байхгүй байгаа нь өнгөрсөн өдрүүдэд харагдаад буй. Уг нь сүүлийн үед нийгэмд ихээхэн дуулиан дагуулсан МИАТ, Татвар-ын гэх томоохон хэргүүдийн талаарх мэдээллийг хуулийнхан эгнэж сууж байгаад л өгч байсан. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр н.Эрдэнэсолонгын нэр дээрх нууц данснуудын асуудал босч ирэхэд мөн л хууль хяналтын эгнэн сууж байгаа сүртэй мэдэгдлүүдийг хийж байлаа. Харин түүнээс өмнөхөн УИХ-ын дэд дарга бөгөөд гишүүн С.Баярцогтын Швейцарь дахь нууц компани, дансны тухай мэдээлэл ил болчихоод байхад нөхдүүд таг дуугай байж, гишүүн өөрийгөө өмгөөлсөн мэдээллийг хийж байлаа. Тэгэхээр энэ удаа Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн удирдлагуудад холбогдох луйврын хэргийг шалгах ажиллагаа чимээгүй өрнөж байгаа нь нэг талаас мөрдөн байцаалтын нууц гэдэг талаасаа хууль ёсны мэт боловч, нөгөө талаас нь авч үзвэл энэ хэрэг ардаа өөр бусад эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг бас давхар агуулаад байна уу, эсвэл... гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм.
Уг нь Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн хувьд үйл ажиллагаа нь өөдтэйхөн урагшлаад явж чадвал улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах л ёстой газар. Уул уурхай дагасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн томоохон төслүүдээ газарт буулгана, орон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж ярьдаг нөхдүүд үнэхээр тэгж ажиллаж чадвал тэрийг нь дагаад цементийн эрэлт дагаад л өснө. Тэрчинээгээр төрийн өмчит энэ компанийн хувь нэмэр нэмэгдэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг нь харахад хэсэг бүлэг нөхдүүдийн ууж идэх гол талбар нь болж хувирсан байх магадлал өндөр байгаа юм.
Түүнчлэн энэ сарын 19-ний өдөр авлига, хулгайн хэргээр баривчлагдан хоригдсон "Цемент, шохой"-н үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорын тухайд Хотын дарга Э.Бат-Үүлийн тун ойрын хүн, тэднийг бизнесийн ашиг сонирхол нь нэгтгэдэг гэх мэдээлэл улстөрийн хүрээн дотроос гарч байгаа нь анхаарал татаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгө мөнгийг ажилчидтайгаа нийлэн ууж идсэн хэргээр шалгагдаж байгаа А.Шоовдор нь тус үйлдвэртэй 1985 оноос хувь заяагаа холбосон байдаг. Анх тэсэлгээний инженерээр ажилд орж байсан тэрээр Гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бөгөөд амьдралынх нь 28 жил энэ үйлдвэртэй холбоотой аж. Мэдээж түүнд үйлдвэрийнхээ төлөө ажилласан олон жилийн зүтгэл бий биз. Гэхдээ эрх мэдлээ хувьдаа ашигтайгаар урвуулан ашиглаж, луйвар хийсэн бараан намтар ч бас түүнд хаяглагдах нь. 1999 оноос эхлэн худалдаа хангамж эрхэлсэн захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлын албанд дэвшин ажилласан түүний Э.Бат-Үүл эрхэмтэй дотноссон он жилүүд нь 2000-аад оноос эхлэлтэй аж. Э.Бат-үүл эрхмийн тухайд 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад дараагийн сонгуулиас завсарлага авч, 2004, 2008 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож байсан. Тэр үедээ "Цемент, шохой"-н үйлдвэрийн захирал А.Шоовдортой ойртон ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Харин өдгөө А.Шоовдор нарын асуудал босч ирээд байгаагийн цаана улстөрийн дэмжлэг өнгөрсөн хугацаанд үзүүлж ирсэн гэх Э.Бат-Үүл даргын зан хувирсан уу. Эсвэл А.Шоовдор итгэл алдсан уу гэхчлэн асуудлууд яригдаж байна.
Ер нь Э.Бат-Үүл даргын тухайд харьцангуй нэр цэвэр мэт харагддаг ч, хувь бизнесийнхээ төлөө ичиж зовж хойшоо суудаггүй гэдгийг нь илтгэх жишээ ч бий. Тодруулбал, өнгөрөгч өвөл Засгийн газар иргэдэд Багануурын хямдхан нүүрсийг хүргэнэ гэж амласны дараа Хотын даргын дүүгийн “Royаl” компани Багануураас гаргадаг нүүрсний амнуудыг өндөр үнээр үнэ хаялцаж авах гээд бөөн асуудал үүсгэж, засгийн ажлыг гацааж байсан удаатай. “Royаl” компани нь Бат-Үүл даргын нэр дээр байдаг ч, нүүрсний амнуудыг дүүгийнхээ нэрээр худалдаж авах гээд улайрч байгаа нь ил болсныг нь хэвлэлийнхэн анзаарч л байсан билээ. Даргын дүүгийн бизнесийн ашгийн төлөөх тэмцлээс нь болж бүхэл бүтэн дүүргийн айлууд осгох дээрээ тулсан удаатай. Үүнийг өгүүлэхийн учир нь нүүрэн дээр гоё сайхан зүйл их ярьдаг хотын даргын маань цаагуурх үйл ажиллагаанд бас бус но-нууд байдаг гэдгийг л харах гэснийх юм.
Ямартай ч Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн удирдлага болоод Хотын даргын түншлэл энэ хүрээд төгсгөл болсон уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
Б.Итгэлт
http://news.zindaa.mn/1bbr

Сэтгэгдэл ( 20 )
Миний мэдэхийн энэ 2 хүн хийсэн ажилтай хэлэх үгтэй эрхэмүүд. Жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг шүү дээ. Амандаа орсоо бувж хүнийг элдэв 2-р хэлдэгээ больмоор юм. бас дээрээр нь нэмж хачирлаад байдагаа боль. Миний хувьд энэ үйлдвэрт 1ширхэг зүү нийлүүлж байгаагүй. нэг хүн ажилд оруулж үзээгүй гэхдээ энэ 2 хүнийг хүнийх нь хувьд мэднэ Хөтөл хийсэн зүйл байгаа шүү. юмыг хараар буддагаа болимоор юм аа.
bat-uul bayrtsogt 2 hutuld ireel baahan unetei2 salyut buuduulaal yvdag baisiishdeeeeeesalyutnii mungu haanaas gardag bsn beeee..... medeej oilgomjtoi
unen bichsen bna. sain shalgah heregtei. ih yum garnadaa naaduulaas chin. ard tumnii nuden deer il baigaa shde ugaasaa.
unen bichsen bna. sain shalgah heregtei. ih yum garnadaa naaduulaas chin. ard tumnii nuden deer il baigaa shde ugaasaa.
zozozo
Ene sait deer muu energi bvhiIi bvhniig haraar budsanvg oroh yum daaa . Komnistuudiinardchilaliinerh xholoog ashiglaj bgaaadvr zurag ni ene boloi hoorhiii
Orchin tsagiiin komnistuudiin saihan vrgeljilsen vgiin tuuj bnarailaguullag ni shildgiig shildegiig toloolvvlen hoit solongosiin nomiin bayraas tsom ch avah magadlaltai .hahahahh
hotoliin toloologch bsan boldiig barij horij bj naad humuusiin idsen uusan il bno husvel bi avilgaltai temtseh gazrii amarbat komisort margaash ooriin bieer hurgej ogi oor hariulah um bna uu
tegvel ter boldiig 9911 tei utasaa asaagaad zugeer a\jilaa hii gej hel dee husvel utas geriig n mon boldiin yg odoo bga gazriig helj ogj bno
shoovdoriin jinhehe gar hol bolj bsan hun odoo nuugdsan baidald bga bold gej neg hulgaich bdag ym ter ih ym tsohison nohor hotoliin toloologch olon jil hiisen hun baldan dorjid 2 shirheg land 200 ogson ymar uchirtai tiim tom beleg ogsniig shalgaaachee
Bitgii shaaa sda naraaaaaaa bichih ymaa oloj bich
UNEN.SHOOVDOR BATUULIIN HUN.SHIITGEL AVAHGUI ZUVDENE.
Unen bichsen bna
teneg yum bna