Зуны хамгийн том хаалтын шоу өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр 18:00 цагаас “Амжилтаа ахиулъя”  энэ зуны хамгийн том хаалтын шоу болох гэж байна. Энэхүү шоунд Улсын Филармоний Морин хуурын чуулга, хийлч Дээгий, “Шанз-3” хамтлаг,  “A-Sound”, “Татар”, “Lemons”, “Киви”, “Люмино”, “Anemone”, Цэлмүүн, Цэцэ, Тэнүүн нарын  хамтлаг, дуучид оролцож, их хотын залуусыг доргиох юм. Түүнчлэн энэ зуны хамгийн том хаалтын шоуны тасалбарын үнэ10000 төгрөг байх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top