Манай улсад хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ зэрэг асуудал сүүлийн жилүүдэд газар авсаар байна. Тэгвэл дээрх асуудалд орсон иргэдийн ихэнх нь оюутнууд байдаг аж. Иймд эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэж байхаар боллоо. Сарын аяны нээлт ирэх сарын 6-нд Чингисийн талбай дээр болох юм.
Тус аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эмч нар их сургуулиуд дээр очиж оюутан залуустай уулзан лекц, ярилцлагыг зохион байгуулахаас гадна үзлэг шинжилгээнд ч хамруулж, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалж, үр хөндүүлэхгүй байх мэдээлэл өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )