Сургууль, цэцэрлэгүүдийг шалгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгүүдийн засвар, хоол хүнс, эрүүл ахуй зэрэгт хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтанд улсын төсөв болон бусад хөрөнгө оруулалтаар барилга, сантехникийн засвар хийгдэж байгаа 33 ерөнхий боловсролын сургууль, 44 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол хүнсээр хангадаг таван хангамжийн төв, оюутны зургаан дотуур байр нийт 88 байгууллагыг хамруулжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр НМХГ өөрийн байрандаа танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top