АНУ-д түргэн хоолны газруудын ажилчид ажил хаяжээ. Зохион байгуулагчид энэхүү үйл явдлыг тус салбар дахь хамгийн өргөн хүрээний ажил хаялт болсон хэмээн онцолж байна. Учир нь жагсагчид түргэн хоолны сүлжээ компаниудын эздийг цагт 15 долларын цалин төлөхийг шаардан жагсч байгаа гэв. Энэ нь тэдний одоо авдаг цалингаас хоёр дахин их хэмжээний хөлс юм.
Ажил хаялтад Нью-Йорк, Чикаго, Детройт, Бостон, Атланта, Хартфорд, Лос Анжелес зэрэг 60-аад хотын сүлжээ рестаронуудын ажилчид оролцохоор бүртгүүлсэн хэмээн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн байна. Нью-Йорк хотод л гэхэд 300 гаруй жагсагч Мак Доналдсын ойролцоо жагсчээ.
АНУ-д 2200 түргэн хоолны сүлжээ газрын ажилчин мөн ийм шалтгаанаар жагсаал хийж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )