Биедээ үл мэдэгдэх бодис авч явжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Өнгөрсөн бямба гаригт биедээ үл мэдэгдэх бодис авч явсан Казакстаны иргэнийг хууль, хяналтынхан саатуулсан байна. Тэрээр маш их сандарсан байдалтай онгоцноос буухад Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид эрсдэл тооцон  шалгалт хийжээ. Ингээд түүний хувцас, ачаа тээшийг шалгахад 200 гр үл мэдэгдэх мансууруулах төрлийн бодис гарч ирсэнийг хураан авч, зорчигчийг саатуулсан байна. Бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн бөгөөд хараахан дүгнэлт нь гараагүй байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top