“Сeo summit-2013” уулзалт ирэх сарын 25-нд Төрийн ордонд болох гэж байна. Уг хурлыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй бөгөөд энэхүү хуралд хувийн хэвшлийн сектор улсад татвар төлдөг албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, захирлууд оролцох юм байна. Хурлаар бизнесийн салбарт тулгамдаж буй асуудал, амжилт, ололт, алдаа дутагдлыг хэлэлцэн, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )