“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” нэрээ сольвол таарна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх газар юуны өмнө нэрээ өөрчилмөөр юм байна. Ялангуяа “хэрэглэгчийн төлөө” гэх хоёр үг бол энэ газрын үйл ажиллагаатай хэрхэвч уялдахгүй юм байна гэдгийг О.Магнай даргын сүүлийн үед хэлж ярьж байгаа үгс илтгэх болов. Нэг километр газарт 5 төгрөгийн алдагдал хүлээдэг 16 такси компанийг алдагдалгүй ажиллуулахын төлөө таксиний үйлчилгээний тарифыг 1000-1500 төгрөгөөр тогтоох нь зөв гэж тус газрын дарга үзэж байна. Харин хувийн машинаараа халтуур хийн амь амьдралаа авч яваа бусад иргэдийг таксины үйлчилгээ үзүүлэхийг албан ёсоор хориглоно. Хэрэв халтуур хийвэл торгоно шийтгэнэ гэлээ. Энэ нь эрхэлсэн ажил төрөлгүй олон иргэдийн амьдралаа залгуулж байгаа арга хэрэгслийг нь төрийн нэрээр таслан зогсоож байгаа үйлдэл гэдгийг тодотгон хэлмээр байна.

Тэгээд “халтуур” хийдэг хүмүүсийг шахаж байгаа юм уу гэж асуухаар О.Магнай дарга үгүй гэх юм. Хувиараа таксинд явахыг хүссэн иргэд нөгөөх 16 такси компанийнх нь аль нэгэнд очиж бүртгүүлж, зөвшөөрөл авч, татвар мөнгөө төлдөг болчихвол таксинд явуулдаг болгоно гэнэ. Тэгэхээр хувиараа таксины үйлчилгээ эрхлэх хүмүүс хүссэн хүсээгүй аль нэг такси компанид орлого оруулагчид болж хувирахаас өөр сонголтгүй болж байна гэсэн үг.

Ер нь таксины компаниуд ШӨХТГ-ын дэмжлэгийг авч чадчихаад байгаагийн цаана хэсэг бүлгийн эрх ашиг яригдаж байгаа юм биш үү гэж асуухаас өөр аргагүй болох нь. Хувьдаа тэрэгтэй, түүгээрээ халтуур хийж хэдэн төгрөг олдог иргэдийг бүгдийг нь компанид бүртгэлтэй ажилтнууд болгохыг тэд санаархаж байна. Тэгээд бүр тэднийг аргагүй байдалд оруулахын тулд хотын төвд такси зогсохыг хориглож,  10 гаруйхан газар таксины зогсоолтой болгох гэнэ. Естой нэг амныхаа зоргоор гэдэг шиг даварсан зүйлийг О.Магнай нарын нөхдүүд ярьж байх юм.  

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
magnai guaid(202.179.20.180) 2025 оны 03 сарын 13

huviaraa taxind yavj bgaa nohdyyd 800r yavaad aldagdalgyi bhad taxi companiud yahaaraa aldagdaltai ajilladagiin. huviin companiud oorsdoo aldagdalaa hyleej menejmentee saijruulah heregtei shdee. magnai zohitsuulah yamar ch shaarldlagagyi

1  |  0
Top