Энэ сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 хорооны иргэн Б, Цайзын гудамжинд оройн 20 цагийн үед явж байхад нь нярай хүүхэд хашааны буланд уйлах нь сонсогдсон аж. Улмаар дуудлага өгснөөр холбогдох албаныхан хүүг Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд хүргээд байгаа юм байна. Ил харагдах гэмтэл шархгүй бяцхан хүү нэг сар орчимтой боловч ердөө 2.7 кг жинтэй байсан гэнэ.
Хүүгийн эцэг эхийг эрэн сурвалжлах ажлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд явуулж байна.

Сэтгэгдэл ( 3 )
Tegeed ene xvvg yax gej bga yum be etseg ex ni oldoxgvi bol orgoj awj bolox uu
hun olj tuslamj hursen n yamai daa teneg etseg ehuuded hatuuhan shiitgel ugj bhgui bol ch ene arai heternee
ЗАРИМ НЭГЭНД НЬ ҮР ХҮҮХЭД ОЛДОХГҮЙ ЗОВООЖ БАЙХАД ЗАРИМ НЬ ТӨРҮҮЛСЭН ҮРЭЭ ХАЯХ ЮМ.ЗҮГЭЭР АСРАМЖИЙН ГАЗАР ШУУД АВААЧААД ӨГЧ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА.