Өөрийгөө чимх

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Муухай үг хараал хэлэхээ болихийг хүсч байвал, хүн муулж хов зөөхөө болихийг хүсч байвал, уур уцаараа багсгахыг хүсч байвал ямар нэг муу зуршлаасаа салахыг хүсч байвал тухайн муу үйлдэлийг хийсэн болгондоо өөрийгөө чанга чимхэж бай. Ингээд чи уурла, ингээд чи хараа, ингээд чи хүн муул гэж өөрийгөө сайтар шийтгэж бай. Муу зуршлаас салах хамгийн сайн арга бол өөрийгөө шийтгэх, өөрийгөө буруутгах юм. Би энэ муу зуршлаасаа болж хамгийн хайртай хүмүүсээ яаж яаж зовоож байснаа, гомдоож байснаа нэг бүрчилэн эргэн сана. Дахиан дахин санаж өөрийгөө зэмлэ. Зөвхөн сэтгэл дотроо биш найздаа ярьж буруутга. Өөрийгөө чимхэж, алгадаж буруутга. Дахин дахин буруутга. Анхаарлаа муу зуршилдаа автахад биш өөрийгөө буруутгахад чиглүүл. Хайртай хүмүүс чинь чиний төлөө хичнээн бүхнээ зориуллаа даа. Гэтгэл би тэднийхээ халуун зүрхлүү энүүхэн муу дадлаасаа болж ямар их өргөсөөр хатгаж зовоолоо доо гэж дахин дахин өөрийгөө зэмлэ. Дахиад ингэхгүй гэж хатуу амла.

Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top