Энэ намрын анхны загварын шоу “Cashmere Workshop-2014” Америкт амьдардаг монгол дизайнерийн загваруудаас бүрдэх гэнэ. Өдөр тутмын болон ажил хэрэгч хослол, богино даашинзны коллекциос бүрдэх уг шоу ирэх есдүгээр сарын 4-нд “Blue Sky” цамхагт болох юм.
Загварын шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдийг сонгон шалгаруулж авсан байна. “Cashmere Workshop” брэндийн энэ жилийн нүүр царайгаар мисс Т.Ундармаа, модель Т.Батцэцэг нар шалгарчээ.


Сэтгэгдэл ( 0 )