Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Ирж буй хичээлийн жил боловсролын салбарт олон өөрчлөлтийг авчирна гэж салбарын сайд нь мэдэгдлээ. Ингэхдээ бага ангид сурагчдыг юун түрүүнд хүн болгон төлөвшүүлж, дунд ангид нь мэдлэг олгон авъяасыг нь нээж, ахлах ангид нь түүнийг хөгжүүлэхээр зорьж байна. Мөн дүнгийн үнэлгээндээ ч өөрлөлт оруулжээ. Тухайлбал бага ангийнхан жаахан тааруу дүн авах юм бол түүнд үнэлгээ өгөхгүй харин хичээгээрэй гэсэн дүн тавих бөгөөд онц дүн авбал маш сайн байна гэсэн үнэлгээнүүдийг өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )