Ил болон далд камеруудад 12237 зөрчил тэмдэглэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Замын хөдөлгөөнийг камераар хянах шинэ журам хэрэгжээд сарын хугацааг үдэх гэж буй. Энэ хугацаанд нийслэлийн төв зам дагуу байрлуулсан ил болон далд камеруудад 12237 зөрчил тэмдэглэгджээ. Эдгээр зөрчлийг баримтжуулсан торгуулийн хуудсын хамтаар “Монгол Шуудан”ТӨХК-иар хүргүүлснээс ердөө 4980 жолооч торгуулиа төлсөн байна.

Харин хаяг тодорхойгүйн улмаас 841 зөрчлийн баримт Замын цагдаагийн шуурхай удирдлагын төвд буцаж иржээ.

Тэгэхээр үлдсэн 6000 гаруй иргэн ямар нэгэн шалтгаанаар торгуулиа төлөөгүй байна гэсэн үг юм. Дашрамд  дуулгахад, зөрчил гаргасан жолооч 14 хоногийн дотор торгуулиа төлөх үүрэгтэй аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top