Сурагчид маргаашнаас дүрэмт хувцасаа авах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг эцэг эхчүүд хаанаас хэрхэн худалдан авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Борлуулалт маргааш буюу энэ сарын 29-31-нийг дуустал гурван өдөр үргэлжлэнэ. Хамгийн гол нь нэг цэгт гурван сургуулийн эцэг эхчүүд тогтоосон өдөр болон цагийн хувиарын дагуу очиж хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авах аж. Нийслэлийн хэмжээнд нийт 16 цэгт сурагчын дүрэмт хувцсыг худалдаалах бөгөөд эдгээр цэгүүд нь өглөөний 8.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авахаар ирэхдээ яг тааруулж авах үүднээс хүүхэдтэйгээ хамт ирэх хэрэгтэй юм. Мөн төлбөр мөнгөө авч ирэхээс гадна хүүхдийнхээ регистрийн дугаарыг мэдэж ирэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн эцэг эхчүүд дүрэмт хувцсаа сонгон авахдаа маягт бөглөх бөгөөд энэ маягтаар зөвхөн худалдан авах дүрэмт хувцсаа сонгоод зогсохгүй төлбөр тооцоогоо хийх гэнэ. Сурагчын дүрэмт хувцасны төлбөр тооцоог хүлээн авах ажлыг “Хаан” банк гүйцэтгэж байгаа бөгөөд заагдсан 16 цэгт тус банкны теллерүүд ажиллах юм. Иргэд тооцоогоо бэлэн болон бэлэн бус картаар төлбөрөө хийх боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

Бага ангийг арзайлгаад нэг оёсон болохоосхарин дунд ахлах ангиуд дээр наадуул чинь чадах уу Алтанхуягаа.Өнө

1  |  0
Top