ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж таксины үнийг нэмэх тухай мэдэгдсэн үүнээс гадна бас нэгэн яригдсан асуудал бол манай улсын лифтийн талаарх асуудал юм. Монгол Улсад 3000 орчим лифт байна. Үүнийг хянадаг, шалгадаг байгууллага байгаагүй. Өнөөдөр Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтраад бүх лифтийг жилд нэг удаа заавал шалгадаг шинэ журамд шилжүүллээ. Мөн шалгасан лифт болгон дээр “файз” хадах бөгөөд файзан дээр тухайн лифтийг шалгасан он сар, дуусах өдөртэйгээ бичигдсэн байх юм байна. Дуусах он сар нь нэг жилийн хугацаатай байна. Ямартай ч улсын хэмжээнд байгаа 3000 лифтийг 11 сарын 15 гэхэд шалгаж дуусахаар төлөвлөж байгаа ба ажлын хэсэг Баянзүрх дүүрэг, Төрийн ордон гээд томоохон зочид буудлаадаар явж шалгалт хийж файзаа нааж эхэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )