Ослын улмаас хоёр настай хүү гэмтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVIII хорооны “Бэлх”-ийн автобусны эцсийн буудлын орчим автомашины ноцтой осол гарч машинд хүн хавчуулагдсан дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж, автомашинд зорчиж явсан иргэн 27 настай, эрэгтэй П, 33 настай Ц, хоёр настай эрэгтэй Т нарыг гаргаж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна. Одоогоор П, Ц нарын бие сайжирч байгаа, харин хүүгийн биеийн байдал сайжраагүй байгаа аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top