Хонгор нутаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо.

45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд энэ өдөр хүлээлгэн өгч байгаа юм. 

Хонгор нутгийг хөгжилд хүргэх энэ зам Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын эхлэл болж байна. Замын далан сувгийн ажил эхлээд явж байгаа. Ирэх онд Говь-Алтай аймаг нийслэл хоттой холбогдох болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Нейшнл девелопер”, “Шинжиан Бейшн зам гүүрийн барилга” ХХК-ийн хамт олонд тэрбээр талархал илэрхийлээд энэ есдүгээр сарын 5-нд Дорноговийн замыг хүлээж авна. Энэчлэн энэ ондоо багтаж 6 аймаг хатуу хучилттай замаар холбогдоно гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Баянхонгор аймаг дахь томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganga(202.126.91.170) 2025 оны 03 сарын 13

yamaidaa harin gutranginuhud yagad tag bolchihow urdni boroo oroodl shine zam teglee inglee gedegsen zugeerl bgaa um bhdaaashgui dee

1  |  0
Top