Олон улсын дугуйн уралдаан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Манай улсад “Genco Mongolian Bike Challange 2013” нэртэй Олон Улсын дугуйн уралдаан зохион байгуулагдах гэж байна. Уралдаан энэ сарын 31-нд Чингис хааны морьт хөшөөний өмнө нээлтээ хийнэ. Уг уралдаанд нийт 23 орны 120 гаруй дугуйчин оролцох аж. Дугуйчид Чингис Хааны морьт хөшөөт цогцолбороос гараагаа эхлэн нийт 6 зогсоолд амралттайгаар “Женко тур” компаний Эрдэнэ сум дахь “13-р зуун цогцолбор”-т барианд орох хүртлээ нийт 850 км замыг туулна. Уралдаан 7 хоногийн турш үргэлжилсэний эцэст ялагчид тодрох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top