Улсын начин Б.Одхүүгийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Анхан шатны шүүхээс Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган 5.1 жилийн хорих ялыг шүүхээс оноосон юм. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллаад байгаа юм. Хэргийн тухай эргэн сануулахад тэрээр өнгөрөгч оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден” ресторанд улсын заан Ц.Баярсайханыг зодож, гэмтээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )