Зам засварын ажил хийгдэж байсан хоёр замыг бүрэн нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн 8 замаас 2 замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээлээ. Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээснээр тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэлсэн юм. Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр ажил эрчимтэй явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top