Нийслэл хотод таксины зогсоол барих ажил үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар Сентрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банкны /103-ын уулзварын урд/ таксины зогсоол бэлэн болоод байгаа аж. Харин Төв номын сангийн таксины зогсоол одоогийн байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй байна. Энэхүү ажлыг “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд нийт 12 байршилд таксины зогсоол байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Замын цагдаагийн газраас таксины зогсоолуудыг бүрэн хийгдэж дууссаны дараа стандартын шаардлага хангасан таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )