Өчигдөрийн байдлаар Хэнтий нурууны баруу хажуугаас эхтэй Хараа гол Дархан хот орчимд болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-15 см , Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч борооших тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )