“Хөдөлгөөнт бирж” ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажлын байрны захиалга танилцуулж ажлын байранд зуучлах,мэргэжлийн сургалтанд хамруулах, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” ажиллуулж байна.

Энэ ажлын хүрээнд 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10.00-16.00 цагт Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Өргөө” кино театрын өмнөх талбайд “Ажлаа танилцуулах өдөрлөг” -ийг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top