МБСБ-уудад автобус хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Монголын мянганы сорилтын сангаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэгийн нэг нь Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгждэг. Өнгөрсөн хугацаанд ММСС-аас Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөр тус салбарт нийт хөрөнгө оруулалтынхаа 60-аад хувийг буюу 30 сая ам.долларыг Улаанбаатар хот, 16 аймгийн 28 байгууллагын материаллаг орчинг сайжруулахад зарцуулсан байдаг байна. Мянганы сорилтын сан 5 жилийн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт төсөл хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын үйл ажиллагааг хийж буй. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус сангаас Мэргэжлийн боловсролын байгууллагуудын материаллаг орчинг сайжруулах зорилгоор жижиг оврын автобус хүлээлгэн өгсөн юм. Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ММСС-ын МБСТ-ын захирал Ц.Ундрах, ММСС-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар нарын албаны хүмүүс оролцлоо. Автобус хүлээлгэн өгөх ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “ММСС-аас мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт Хөдөлмөрийн яамны нуруун дээрээс ихээхэн ачааг хөнгөллөө хэмээн талархаж буйгаа илэрхийлсэн юм. Энэхүү сургалтын байгууллагын материаллаг орчинг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд Мэдээлэл аргазүйн үндэсний төв, Бүсийн арга зүйн зургаан төв болон салбарын жишиг сургуулиуд гээд нийтдэээ 10 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг автобусаар хангалаа. Автобус хүлээн авсан байгууллагууд нь Мэргэжлийн боловсролын салбарт чадамжид суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтын нөөц, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий бүсийн болон үндэсний төвүүд, түүнчлэн уул уурхай, эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч, бусад сургуулуидад үлгэр жишээ үзүүлэх жишиг сургуулиуд байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top