Өнгөрсөн тавдугаар сараас дулааны төв шугамд зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд эхэлсэн билээ. Энэхүү ажлаа энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5.8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байгаа юм. Ийнхүү Улаанбаатар хотыг есөн хэсэгт хуваан зуны зогсолтын график гаргаж, 10-14 хоногийн хязгаарлалт хийж дуусах шатандаа орж буй бөгөөд ирэх сарын 15-нд нийслэлийн халаалтыг өгөх аж. Тиймээс халаалт өгөхөөс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахыг шаардаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )