Бухимдал их байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт газрын хөрс ухаж сүйдэлж байгаа талаар малчин Н.Эрдэнэхүү Засгийн газрын “11 11 төв”-д мэдээлжээ. Мэдээллийн мөрөөр аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийж, байгаль орчин сүйтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж МХЕГ-аас хариу ирүүлсэн байна. Мөн шинээр баригдаж буй цэцэрлэгүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хүүхдээ бүртгүүлэхэд ачаалал үүсч, нийслэлчүүд бухимдалтай байгааг тус  төвд ирсэн саналуудаас харж болохоор байгаа аж. Боловсрол, шинжлэх ухааны яам иргэдийн гомдлын мөрөөр тодорхой зохицуулалт хийн, хариу хүргэж байгаа аж.

Мөн“11 11 төв”-өөр дамжуулан асуудлаа шуурхай шийдвэрлүүлсэн иргэд талархлаа ирүүлдэг аж. Тухайлбал, орон гэр нь шатсан иргэдийн амьжиргааг дэмжихээр төрөөс олгодог 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж авах гэж улирал дамжин хөөцөлдсөн Баянзүрх дүүргийн иргэн “11 11 төв”-д хандсанаар богино хугацаанд тэтгэмжийн мөнгөө авч, орон гэртэй болсноо дуулган талархал илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top