Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 24-нөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа ч дүрэм зөрчиж буй жолооч нарын арга улам нарийссаар байна.
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгдсэн гэх судалгаа ч гарсан байгаа.
Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 24-нөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.
2013 оны 08 дугаар сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 8 сарын 25,27,29,31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07:00-21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй бөгөөд энэ өдрүүдэд иргэд троллейбусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой хэдий ч нийтийн тээврээр зорчихыг хүсээгүй жолооч нар дугаараа нууж хаан замын хөдөлгөөнд оролцох болжээ.
Нэг үгээр хэлбэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр машиныхаа дугаарт засвар хийх, элдэв чимэглэл зүүх, зар тавих гэхчилэнгээр "өөрийгөө хуурч" замын хөдөлгөөнд оролцож байгааг цагаандаа гарч байна гэхээс өөр юу гэхэв.
Бүүр улсын дугаараа буруу харуулаад зүүчихсэн автомашин ч замын хөдөлгөөнд оролцож байгааг доор зургаар харууллаа. Харин захирамж гаргасан Захирагч болон замын цагдаагийн газар эдгээр нөхдүүдэд ямар арга хэмжээ авах бол.
Харин зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох үеэр хуурамч дугаар ашигласан 30 гаруй зөрчил илэрсэн байна. Тиймээс эдгээр дугаарыг хураан авч, хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байв. Гэтэл хууль бусаар дугаараа нууцлах явдал гарсаар байгаа ч замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмж тэр бүрийг нэгд нэггүй илрүүлж чадаж байна уу. Аль эвсэл Хотын даргын захирамжийг зөрчин цагдаа нараар даажигнасан дүрэм зөрчигч ажлаа амжуулсаар, амташсаар явна уу.
Ямартай ч хотын даргын захирамжийг зөрчин молиго үмхүүлж буй жолооч нар ийнхүү хөдөлгөөнд оролцож байна.

Сэтгэгдэл ( 19 )
Сүхбаатарын талбайг юу гэж Чингэсийн талбай гээд байгаа юм болд оо зайлуул өөр шинээр ганц талбай байгуулж чадахгүй байж олон жил болж хүмүүсийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн түүх болсон талбайг хүчээр булааж нэрийг нь сольж байдаг ийм мунхаг хүмүүс олон байгаа учираас л дүр исгэсэн ардчлагч нэр зүүсэн хүмүүсийг нэгдэлийг ардчлалын нэрийг унагаад байгаа юм шүү дээ шинээр ганц сахйан том ьалбай цогцолбор бариад чингэс элбэгдорж Баатар бат үүл гэж нэрлэсэн ч болно шүү дээ бусдын хийсэн зүйлсийг булаах муухай
харин тэнэг малууд тэднээс дутахгуй тэнэг сэтгуулчид еерсдийнхее дэвшил ирээдуйд егеж байгаа молиго чинь энэ дээ
OROBDOLTEI TENEG PIZDA NARIIN SEDSEN ARGA HAHAHAHA
үхлээ л дээ насаараа машинаа хураалгаж байгаамуу хаашаа юм
харин цагдаа нар уулзвар түгжиж хаяад байгааг л ойлгохгүй байна
өрөвдмөөр юм бэ хэдхэн хоног машингүй явчиж чадахгүй л байган байхдаа салтаанд нь яр ургачихсан байх
Дугаараар хязгаарлахаа Одоо болимоор байна аа. Ажилгүй замын түжээ болсон хувийн таксичиддаа арга хэмжээ авч чадахгүй байж улсын хөгжлийг хойш нь татаж алба амьний машинийг зогсоож байгааг буруу гэж үзэж байна. Амташсан хэрээ 13 дахидаг үлгэр мэт байна
БОЛЬЁ ОО
Manaihanii setgehui yneheer doroi umaa. Hedhen odor durem jurmaa mordohod yahav dee 21-r zuund amidarch bgaa gdgee meddegui l um bhdaa CHAAVAAS gej.....
hahahaha saihan ineelee gilaalaaa teneg garuud icheese
ТААРСАН ЮМАНДАА ТААРСАН ЮМИЙГ НЬ АМСУУЛЖДЭЭ ЭЛЭГ ХӨШЛӨӨ САЙХАН САЙХАН
zamaa hurdan yanzlaad naad hunii umchind buduulgeer haldaad bgaa dugaariin hyazgaarlaltaa darui zogsoo. turiin bodlogogui alhamaas ard irged hohiroh yosgui...
xeniig xeleed baigaa yum be. mongolchuud zalxuu sh dee. zalxuu mongolchuudaar ajil xiilgej shudarga esiig togtoono gedeg ch sanasanii garz biz. exs enxbayr shig dund ni xolildood nairaad yabsan ni olziitei doo. ur xuuxedee ch bodoj jaaxan yum bazaasan ni deer. mongolchuudiig bodoj yadag yum
Энэхүү үйлажиллагаанд төр засаг өөрөө буруутай гэж бодожбайна. Зам засварын ажлуудыг шахаж сургууль цэцэрлэг эхэлэхээс өмнө дуусгасан бол ийм асуудал нийгэмд үүсэхгүй байсан. Өөрсдөө ажлаа сайн хийж чадахгүй байж ядарсанард иргэдийнхээ эрх ашгийгингэж боошдуулахзөв ч юмуу буруу ч юмуу бодох л асуудал юм.