Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Дархан-Уул аймгийн удирдлагууд, Олон улсын худалдааны төв, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан Олон улсын худалдааны төвд лангуу нээж өгсөн бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус лангуунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хийсэн, урласан, бүтээлүүдээ дэлгэн тавьж иргэд олон нийтэд худалдаалах ажээ. Дархан-Уул аймгийн 4 сум, 26 багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тарьсан, даршилсан ногоо, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, гар урлал, хатгамлын бүтээлийг борлуулах сурталчлах, яармаг худалдаа өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийснээр ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих ажил өрнөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )