Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх үнэгүй сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтад хамрагдсан, төгсөгчидөд улсын хэмжээнд бамалгажуулсан, гэрчилгээ олгох юм. Уг сургалтад ажилгүй иргэн, сургууль завардсан залуус, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэд хамрагдаж болох бөгөөд 7-45 хоногийн хугацаатай аж. Барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, краны оператерчин, үсчин гоо сайханч, худалдагч зэрэг хамгийн эрэлтэй 40 гаруй мэргэжилээр сургалт явуулах юм байна. Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд өргөдөл, хорооны тодорхойлолт,дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн мэдэгдэл, иргэний үнэмлэхний хуулбартайгаа ирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )