Увс аймгийн Тэс сумын нутагт дэвсгэрт өчигдөр 04:00 цагийн орчимд галзуурсан чоно айлын хашааруу дайран гурван хүнийг гэмтээжээ. Галзуурсан чононд бариулсан гурван иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчран эмчлүүлж байгаа ч нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа аж. Гэсэн ч амь насанд аюулгүй гэдгийг эмч нар онцолж байлаа. Тэс сум нь аймгийн төвөөсөө 160 км-ийн зайтай байдаг бөгөөд аймгийн Онцгой байдлын албаныхныг очиход тус сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )