Хөгжим бүжгийн коллеж, “Их талын жааз” ТББ хамтран санаачилж, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Жааз хөгжмийн урлагийг нийтэд түгээн дэлгэрүүлэх төслийн хаалтын тоглолт өнөөдөр Хөгжим Бүжгийн Коллеж дээр 18.30 цагт үнэ төлбөргүй болно. Уг төслийн хүрээнд ХБНГУ, АНУ, БНСУ-ын чадварлаг, нэр хүндтэй мэргэжлийн жааз хөгжимчид гитар, бөмбөр, контр басс, саксафон хөгжмийн сургалтыг жааз хөгжим сонирхогчид болон ХБК-ийн оюутан сурагчдад дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )