Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нарантуулын булхайг дэлгэжээ. Тэрбээр “2013 оны 6-р сард Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас “Нарантуул” худалдааны төвд хэд хэдэн удаагийн үзлэг шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Ер нь “Нарантуул” худалдааны төвийн шатсан обьектийг улсын комисс ч хүлээж аваагүй юм билээ. Галаас урьдчилан сэргийлэх дохиолол байхгүй байсан” гэсэн юм. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” худалдааны төвд албан шаардлагыг удаа дараа хүргүүлж, 3 удаа үйл ажиллагааг нь зогсоох акт гаргаж байжээ. Гэвч шаардлагыг хүлээж авалгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )