ЦЕГ-аас иргэд, түрээслэгч, жолооч нарт хандан мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан хэрэг, асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл гаргаад байна. Тус мэдэгдэлд "ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг гал гарсан газарт ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчид гал гарсан шалтгаан нөхцөл болон учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэргийн газарт ажиллаж үзлэг, шалгалт хийж байгаа. Шалгалтын ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй байдлыг хангахад "Нарантуул" захын орчмын авто замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэв журмын хамгаалалтыг хийж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл бүхий иргэд тус захын түрээслэгчид та бүхнийг асуудалд хүлээцтэй хандаж, цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажлыг хүндэтгэн тэдний тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг зөвлөж, анхааруулж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
äîðæ(202.179.11.18) 2025 оны 03 сарын 13

çºâ çºâ

1  |  0
Top