Өнөөдрөөс эхлэн троллейбуснууд үнэгүй явна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан  хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ.

Тиймээс  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах”  эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ.

Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулах, энэ хугацаанд  Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах,  нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг  100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНЫ НЭР:(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
бат үүл худалч(103.11.195.171) 2025 оны 03 сарын 13

Троллейбус үнэгүй явах битгий хэл Үнэ өгий гэсэн ч зам нь хаалттай явахгүй байна.

1  |  0
Top