тухай дуу дуугаа авалцан баахан магтаж долигонов. Үнэн хэрэгтээ өнөөх жүжигчнийг Холливудаас хаа хамаагуй хол монголчууд байтугай америкчууд нь ч сайн танихгүй явахад манайхан эгээтэй л дэлхийн шилдэг жүжигчний тоонд оруулчихсан цохиж явна лээ. Нөгөө монгол охиныг нь зурагтаар ахин дахин харуулаад "Ямар азтай хүүхэд гэхээрээ Холливудын гэр бүлд өсөн торнидог байна аа. Урд насандаа хийсэн буян уу?" гэснийг яана.
Гэхдээ хэргийн эзэн бол холливудын алдарт жүжигчин биш. Хамгийн гол нь тэрбээр мандан бадрахын тулд монгол охин өргөж авсан. Өөрөө хоёр тэрсхэн охинтой атлаа тэдэнтэйгээ нас чацуу ази охин өргөж авсан нь гайхалтай. Уг нь монгол хүүхдүүдийг өргөж авсан тохиолдолд үйлчлэх тодорхой хууль бий. Энэ хуульд зааснаар улирал бүр тухайн хүүхдийг өргүүлсэн гэр бүл болон асрах газарт өргөмөл хүүхдүүдийнхээ талаар мэдүүлж байх учиртай. Бүр дүрс бичлэг болон зураг хөргийг нь интернэтээр явуулж байхыг тодорхой заасан хуультай. Монголоос хүүхэд өргөж авсан гадаадын гэр бүлүүд эхний жилдээ сайхан аашилж байгаад сураг тасардаг байна.
Энэ жишээг ч өнөөх Холливудын од маань давтжээ. Охины талаар сүүлийн жилүүдэд Хүүхдийн асрах төвд ямар ч мэдээ ирээгүй. Азаар өнөө муу хэлэгдээд байдаг шар хэвлэлийн папарациуд түүнийг ази төрхтэй охин дагуулаад нэгэн кафенаас гарч яваа зургийг нийтэлсний дараа эсэн мэнд явж байгааг нь мэдсэн байна. Гайхалтай нь уг жүжигчинг ази охин өргөж авсан талаар хөршүүд болон, харъяа дүүргийн статус мэдээгүй байсан гээд бод. Гэтэл Холливудын од дуучин жүжигчин Мадонна, Анжелина Жоли Африк, Азиас өргөж авсан хүүхдүүдээ байнга л олны нүдэнд ил авч явж, хэрхэн өсгөн хүмүүжүүлж байгаа талаараа байнга телевиз, сонинд гардаг.
Мөн Монголд Еховын сүмд явдаг Бадрал, Нарантуяа хоёр өөрсдийн ядуу дорой амьдралаас болж цэцэг цэврүү шиг дөрвөн настай охиноо франц айлд өргүүлсэн боловч эхний жил охиных нь яаж өсч хүмүүжиж байгаа талаар интернет, гар утсаар холбогдож байв. Харин сүүлийн гурван жил хүүхэд өргөж авсан франц гэр бүл харилцаагаа тасалжээ. Үхтэл үр харам гэгчээр охиноосоо сураг тасарсан эцэг эх хоёр франц гэр бүлтэй холбогдоход "Охин чинь монгол аав ээжтэ й гээ ярихыг хүсэхгүй байна. Унтаж байна. Сургуульдаа явсан" гээд утсаа тасалдаг болжээ.
Ехов шашны шугамаар Бадрал Францын Лурда хотод очиход охин нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байв. Гэвч франц гэр бүл монгол охиноо хаана яаж оршуулснаа хэлэхийг хүсээгүй бөгөөд "Маргааш уулзъя" гэж хэлээд сураг тасарчээ. Жилийн өмнө "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгэг холливудын од Стиван Сигалыг оруулсан. Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн Стиван Сигалын үстэй том гарыг эргүүлж тойруулан үзсэнээ үнсэхээс наагуур "Жинхэнэ монгол хүний гар" хэмээн доль цохиж байлаа.
Стиван Сигал нь өдгөө Америкт бага насны охидыг хүчирхийлсэн, зодсон хэргээр шалгагдаж байгаа. Тэрбээр Орос, Укриан охидыг "Америкт бүжиглүүлнэ" хэмээн авч очоод гэртээ цоожилчихсон. Удаа дараа тэднийг бэлгийн дарамтанд байлгаж, зодож садист авирладаг тухай нарийн бичиг нь анх цагдаад мэдэгдсэн байдаг. Монголын хүргэн нэрт жүжигчин маань нарийн бичгээ хүртэл хүчиндэх гэж дайрсан нь илчлэгджээ. Стиван Сигал өдгөө ОХУ-аас массажист хийдэг ази төрхтэй 18-20 настай нарийн бичиг хүүхэн ажилд авахаар хөөцөлдөж явна. Сарын цалин нь 2200 орчим доллар буюу 4 сая гаруй төгрөг авах орос нарийн бичиг нь Стиван Сигалынд амьдарна гэж байгаа. Америкийн алдарт жүжигчин эр хэдэн жилийн дараа Монголд ирээд "Хүүхэд өргөж авна" гэхэд манайхан жаахан хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна.
Баруун европчуудыг бодвол Америкчууд хүүхэд өргөж авах нь элбэг. Тэд ази африк болон ОХУ-аас хүүхэд өргөж авдаг. Нэг үгээр хөгжил тааруу ядуу буурай орны хүүхдүүдийг сорчилж авдаг гэсэн үг. АНУ-д Оросоос авсан өргөмөл хүүхэддээ харгис хэрцгий ханддаг байсан олон тохиолдол дэлхий нийтэд ил болоод байгаа. Найман настай Данил Кручин хэмээх орос хүү шөнө дундын үед америк аав, ээжээсээ зутан гэрээсээ оргож, ойролцоо хөршийнхөөсөө тусламж хүсчээ. Виржини мужийн Бристоу хотхоны нэгэн айлд шөнийн 1 цагийн үед хаалганы хонх дуугарч , гэрийн эзэн Рон Крэмер хаалганы гадна 8 настай хүү цус нөжтэйгээ холилдсон байхыг олж харав. Тэд бяцхан орос хүүтэй ярилцаж байх үед зарим зулгаралт ажиглагдсан ба хүүгийн цамцыг тайлангуут бүх бие нь хөх алаг, шарх сорви болсон байжээ. Тэдгээрийн зарим нь шинэвтэр, зарим нь хуучин байснаас харахад тухайн хос хүүг нилээн удаан хугацаанд тамлан зовоож байсан бололтой.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн офицер Жонатан Перокийн өгүүлснээр харгис эцэг эх хоёрыг тэр даруй баривчилсан байна. Орос хүүг 5 жилийн өмнө Тула хотоос өргөж авсан ба нэрийг нь Дэниэл Александер болгон өөрчилжээ. Садист эцэг 41 настай Эмми, 39 настай Мэтью Свиней нарыг цагдан хорьж, хэрэгтнүүд шүүхийн тогтоолоо хүлээж байна. Тэр ч байтугай жилийн өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн гэр бүл өргөж авсан гурван настай Викториа Нуланд хүүгээ хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.
Иймээс ОХУ-ын Төрийн Думаас өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард Америкт орос хүүхдийг үрчлэхгүй байх хуулийг баталсан юм. Ерөнхийлөгч В.Путин "Америкчуудад Орос хүүхдийн үнэ цэнийг мэдрүүлэх болно" хэмээн хэвлэлийн хурал дээр зарлаж, хоёр том хөршийн харьцаа царцанги байдалд оров. Хөгжиж байгаа том гүрэн бол иргэнийхээ төлөө ингэж л хурц хөдөлдөг аж.
Харин монголын эрх мэдэлтнүүд харийн хүнд үрчлүүлж оддог нялх үрсийнхээ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй суугааг онцлох нь зүйтэй. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд гадаадын хүнд хүүхэд үрчлэх асуудлыг хуулиар хориглосон ч болох. Хүний наймаа, бэлгийн мөлжлөг гаарч байгаа өнөө үед Монголд жилд 80-100 гаруй хүүхэд баруун европ, америк гэр бүлд үрчлэгддэг. Тэдний 70 хувь нь охид байгаа нь энэ төрлийн наймаанд өртөж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Хэдэн жилийн өмнө америкийн иргэн мормон шашинтан Хеллат Трейсийн үрчлэн авсан Оюумаа гэдэг охин нэгдсэн улсын Юта мужийн нэгэн тосгонд биеэ үнэлж байсан хэрэг бүртгэгдсэн байна. Мормон шашинтнууд амьдардаг уг тосгоны охид хүүхнүүд цугаараа дундад зууны үеийн хувцас өмссөн ба охид дөнгөж 12-13 настайгаасаа мормоны сүмийн номлогчийн эхнэр болдог. Оюумаа охин ч гэсэн тэдний адил 11 наснаасаа эхэлж номлогчийнхоо бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан аж. Энэ хэрэг тун удахгүй шийдэгдэх бөгөөд Оюумаа охиныг 18 нас хүртэл нь Хүүхэд асрах төвд бусад хүчирхийлэлд өртсөн охидын хамт байлгах гэнэ.
Гаж донтой шашны номлогч Хеллат Трейс эхнэрийн хамт голдуу хөгжил буурай ази, африкийн орнуудаас 6-8 насны охидыг үрчилж авдаг. "Христийн хожмын үеийн гэгээнтүүдийн сүм"-ийн ахлах номлогч гэдэг нь америк эрд ихээхэн халхавч болдог байна. Тэрбээр өргөж авсан охидоо 12 нас хүртэл Мормон шашны сургуульд оруулдаг. Мэдээж энэ шашинд муу үйл хийхийг эрс эсэргүүцэн номлодог боловч уг шашинд цай, кофе, кола зэргийг уухыг хорино. Гайхалтай нь мормоны шашинд олон эхнэр авахыг зааж, олон эхнэр авсан хүн диваажинд очдог, номлогчийн дур хүслийг чин сэтгэлээсээ хангасан охид тэнгэр элч болдог хэмээн мунхруулдаг байна.
Бас 2007 онд америк гэр бүл 11 настай монгол охиныг өргөж авсан мэдээлэл гарч байсан. Тэд өргөж авсан монгол охиныг нутагтаа аваачсан үеэсээ эхлэн байшингийнхаа хонгилд хорьж, бага насны охидтой хурьцах дуртай америк баячуудад өндөр үнээр худалдаж байсан мэдээлэл ч гарчээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг католик шашны хэд хэдэн сүм өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх нэрээр гадаад хүмүүст үрчлүүлдэг. Гэхдээ яг хичнээн хүүхэд гадаадын аль оронд очсон талаар мэдээлэл байдаггүй нь харамсалтай. Сүүлийн үед монгол хүүхдүүдэд учирч буй бас нэгэн аюул бий. Эцэг эхтэйгээ эсвэл асран хамгаалагчтайгаа гадаадад зорчиж буй хүүхдүүдийн эргэн орж ирсэн эсэхийг хянах нарийн бүртгэл, зохицуулалт үгүй, түүнийг хариуцах байгууллага байхгүйгээс олон монгол хүүхэд хилийн чанадад хүний наймааны золиос болж байна. Жилд дунджаар 3000-4000 хүүхэд эргэж ирдэггүй гэсэн тооцоо бий. Энэ тоон дээр алга болоод цогцос нь олддоггүй траншейны хүүхдүүдийг нэмбэл аймшигтай тоо гарах биз ээ.
Тэмдэглэсэн С.Арганбай
ЭХ СУРВАЛЖ: ОДОО ЦАГ /2013 12 (12)/
Сэтгэгдэл ( 9 )
mongolchuudaa yah gej neg byatshan huuhed turuulchiheed teriigee hairlaj chadahgui busdad urguulj ugdug yum be yan daa yana setgel ih uvduj bna
уул нь бол зөв асуудал хөндөж гэхдээ энэ тэндээс баахан юм хольж оруулаад өөрөө түүндээ толгой нь эргээд бүр төөрцөн юм шиг санагдлаа
Arai l tuilshrah yumaa. Manaid chini urgumul baitugai huuhdee zaazuurddag garuud zundoo bii biz dee. Ger buliin hariltsaa geed tsagdaa ni toodoggui gee biz dee. Ter 300 garan say huntei ulsad yamar ch hun baigaa l bailgui. Urguulehdee araas ni hyanalt tavidag togtoltsootoi bolbol.
amerikuudiig haraal ideesei. tedend huh tolbotoi huuhdiig buu ug.
Jild heden myngan huuhed alga boldog genuu joohon barimjaatai buuduul yasiin be
Ene kazak zaluu arai l muu talaas ni harj bga bh
Ewan McGregor geed aldartai jujugchin sh dee
Arai l tuilshrah ymdaa
ee byrxan mini iim ner xundtei bayan xumuus iim yum xiij bdag