Монгол гэр бүл Солонгост хулгай хийж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн, эрэгтэй Н болон түүний эхнэр Э нарыг  Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газраас саатуулсан талаар MGL RADIO мэдээллээ. Эдгээр иргэд нь тус улсад 1 сарын жуулчны визээр ирээд байхдаа  энэ сарын  17-ны өдрийн 13.00 цагийн орчим Сөүл хотын метроны  Сөүл  буудал доорх худалдааны төвөөс  хулгай хийж байгаад баригдсан байна. Урьд өдөр нь  яг энд үйлчлүүлж байхдаа  хулгай хийж нийтдээ 3 сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг  хувцас, гутал,  бараа хулгайлсан гэнэ.   Тодруулбал, нөхөр нь нууц камерыг ерөнхийд нь халхлан зогсоход,  эхнэр нь хулгайлах хувцсаа  хүнсний тугалган гялгар  уутыг 40 давхарлан  доторлосон тусгай цүнхэндээ хийдэг  аргатай байсан гэх мэдээлэл байна.

Ийм цүнхэнд хийсэн үед гарах хаалганы дэргэд байх дохиоллын системд уншигддаггүй бөгөөд  хосууд  хулгай хийх худалдааны төвүүд, супермаркетуудынхаа зургийг  Сөүл хотын газрын зураг дээр  урьдчилан тэмдэглэсэн байжээ.

Эдгээр гэмт этгээдүүдийн хулгай хийхдээ ашиглаж байсан  тусгай тоноглосон цүнхийг Монгол улсаас бэлдэн авчирсан уу, эсвэл Солонгос улсад ирээд оёулсан уу гэдгийг шалгаж эхлээд байгаа ба тэд зөвхөн  энэ удаа ч биш өөр олон томоохон супермаркет, зах , дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг байсан нь тодорхой болжээ. Тэд хулгайлсан хувцаснуудаа каргонд хийн  Монгол  руу  ачуулахаар   бэлдэж байсан ажээ. Юнгсан дүүргийн цагдаагийн газраас хулгайн хувцаснуудаа  Монголд аваачин худалдаж мөнгө болгох зорилготой байсан   хулгайч Монголчуудад хулгай хийх дэлгүүрүүдийг заан  газрын зурган дээр тэмдэглэн өгсөн  хамсаатанг ч мөн  олж саатуулахаар ажлаа эхэлснээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulgai(94.212.66.49) 2025 оны 03 сарын 13

Europod irj sursan erdem ni ene. Armenii hulgaich nar bagshilj manaihan shavi orsonoor ene erdem delgerch . Gemgui ajil hiij amidardag mongolchuud iin ner hundend muugaar noluulsnuus gadna ur huuhduudiinhee omno baij suuh gazargui bolgodog.

1  |  0
zochin (211.229.210.6) 2025 оны 03 сарын 13

End bgaa hvmvvsee boddoggvi yum baih daa. Ochigdor hamgiin ih vzegchidtei kbs tv-r garch bna lee....

1  |  0
setgel(202.70.46.206) 2025 оны 03 сарын 13

БИ ОДОО СОЛОНГОСТ ОЧООД €€РИЙГ€€ МОНГОЛ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ИЧИЖ БАЙНА.

1  |  0
зочин(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

яагаад баригдчихвааман ай авилгачидочиж хулгайхийвэл харинбаригдахгү й байхшү

1  |  0
zochin(202.21.106.169) 2025 оны 03 сарын 13

яагаадбаригдчих авдааманай авилгачидочижху лгай хийвэлхарин баригдахгүйбайх шү

1  |  0
zzz(103.11.195.197) 2025 оны 03 сарын 13

nudnii bulainuud

1  |  0
Top