Олон жилийн хугацаанд ажлын байран дээрх САЙН УДИРДАГЧ байхын нууцыг судалсаны үр дүнд үндсэн 11 чадварыг оллоо. Практикт хэрэгжүүлэх л юм бол эдгээр чадварууд нь залуу ч бай ахмад ч бай аль ч насны, ямар ч хэв маягтай удирдагчдад тохирох юм.
1. Онцлог шинж чанар, хэрэгцээ шаардлагыг ухамсарладаг
Таны дор ажиллаж буй хувь хүн, ажилчин бүр өөрийн гэсэн тодорхой хэрэгцээ шаардлага, онцлог шинж чанартай байдаг.
Удирдагч өөрийнхөө хувийн хэрэгцээ шаардлага, шинж чанараа ухамсарласан байх хэрэгтэй
Удирдагч тухайн баг, бүлэг, хэлтсийнхээ гишүүн бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэж авах хэрэгтэй. Энэ нь удирдагч хүн бүртэй хувь хүн талаас нь харьцаж асуудлыг шийдэж болох боломжийг бүрдүүлдэг.
Энэ сэтгэлгээг хэвшүүлснээр ажлаа зөв төлөвлөж, гүйцэтгэхэд тусладаг.
Энэ сэтгэлгээ нь ажлын групп дэх итгэлцэл болон найдвартай байдлыг төрүүлдэг.
Харилцан яриа болон албан хэргийн бус байдлаар ажилчдаасаа дараах зүйлсийг тодруулахыг оролдно уу.
Тэд яагаад манай группд нэгдсэн бэ?
Ажлын зорилгын биелэлтээс тэд юуг хүсч хүлээж байна вэ?
Тэдний гол сонирхол нь юу байна?
Тэдний ирээдүй дэх төлөвлөгөө юу болох?
2. Бүлгийнхээ нөөцийг мэддэг, ашигладаг
Нөөцөнд ажлыг гүйцэтгэхэд хэрэгтэй чухал зүйлс бүгдээрээ байдаг. Нөөцөнд мөн хүмүүс багтдаг. Учир нь хүмүүст мэдлэг, чадвар бий. Мэдлэг гэдэг бол туршлага болон өөр зүйлсээс олж авсан таны юу мэдэж байгаа тэр зүйл. Чадвар гэдэг бол мэдэж байгаа зүйлээ ашиглах дүй юм. Хандлагад аливаа зүйлийг хийх хүсэл болох “мотивац”, аливаа зүйлийг хийж чадна гэсэн итгэл “өөртөө итгэх итгэл”-ийг багтдаг.
Удирдагчид аливаа ажлыг гүйцэтгэхэд ажилчид, бүлгийн гишүүдийнхээ мэдлэг болон чадварыг ашиглах үед, ажилчдын туршлага нэмэгдэж, чадвар өсч байдаг.
Ажлын байран дахь нөөцийг судалж төлөвлөгөөндөө ашигла
Ажилж байгаа байгууллагынхаа зорилго болон нөөцийг мэдэж ав
Ажилчдынхаа эцэх эхэд судалгаа хий: тэднийг нөөцөндөө хий
Ажилчдынхаа чадвар, сонирхол, нөөцийг олж мэд
3. Харилцаа
Мэдээлэл авах чадвараа нэмэгдүүлэхэд:
Анхаарал тавь, болгоомжтой сонс
Тэмдэглэл хий, ноорогло
Асуултууд асуу, юу гэж ойлгосноо тодруулж дахин асуу
Мэдээлэл өгөх чадвараа нэмэгдүүлэхэд:
Ярихаасаа өмнө харилцагч тань сонсох болно гэдэгт итгэлтэй бай
Удаан тайван, тод ярь
Хэрэв хэрэгтэй бол диаграм ашигла. Тэмдэглэл хийх боломжтой эсэхийг асуу.
Сонсогчдод ойлгосон зүйлийнх нь талаар давтаж хэлэх боломжийг олго. Сайшаасан асуултууд тавь.
4. Төлөвлөгөө
Судалгаанд бидний хийсэн бүх зүйлсийн чухал хэсэг нь төлөвлөлт. Доор төлөвлөлтийн энгийн арга замыг багтаав
Үүрэг даалгавар, зорилтондоо төвлөр. Амжилттай хийж дуусгахад та юу хүсэж байна вэ?
Нөөц дээрээ төвлөр /тоног төхөөрөмж, мэдлэг, чадвар, хандлага/
Хувилбарууд дээр төвлөр. Асуудлыг хамтаараа ярилц, хэлэлц
Шийдэлд хүр, бүх сонголтуудыг ач холбогдлоор нь дарааллуул
Төлөвлөгөөгөө гаргасны дараагаар ажлынхныхаа хамт дахин хяна
Төлөвлөгөөгөө биелүүл
Төлөвлөгөөгөө эцэст нь дүгнэ
5. Бүлгийнхээ гүйцэтгэлийг хянадаг
Удирдагч нар багийнхаа гүйцэтгэл болон ажилчин бүрийнхээ үйл хэрэг, үйлдлүүдэд нөлөөлдөг. Яагаад хяналт хэрэгтэй вэ?
Бүлэгт хяналт байх нь хөдөлгүүрд шингэнийг зохицуулдаг хоолой байхтай адил хэрэгтэй зүйл юм. Бүлгийн бүх гишүүд хамтдаа тархиа ажилуулж нэг чиглэлд төвлөрсөн цагт хамгийн хүчтэй ажилдаг. Төлөвлөгөө бэлэн болсон бол хэн нэгэн хичээл зүтгэлийг түүчээлэх ёстой. Хяналт нь ажлыг гүйцэтгэхэд группыг удирдагчтай холбодог функц юм.
6.Үнэлгээ
Үнэлгээ нь бүлгийн хамтын ажиллагаа, ажлын гүйцэтгэлийг хэмжихэд тустай. Энэ нь багийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх арга замыг нээж өгдөг. Үнэлгээний асуултууд үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Ажил гүйцэтгэхэд
Ажил дууссан уу?
Ажил зөв хийгдэж дууссан уу?
Ажил цагтаа дууссан уу?
Бүлгийн хамтын ажиллагаа
Бүлгийн гишүүдийн хоорондахь харилцаа холбоо нэг нэгнээ дэмжсэн шинжтэй байсан уу эсвэл нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулсан зөрчилтэй байсан уу?
Бүлгийн гишүүдийн оролцоо ижил хэмжээтэй байж чадсан уу?
Бүлэг үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байж чадсан уу?
Бүлэг зөрчилдөөнд зөв гар хүрч шийдэж чадсан уу?
7.Үлгэр жишээ байдаг
Үлгэр жишээ байна гэдэг нь магадгүй удирдах ур чадваруудын хамгийн гол чадвар байж болох юм. Энэ нь бусад хүмүүс зохистой замаар өөрсдийгөө удирдаж явахыг харах хамгийн үр дүнтэй арга юм. Магадгүй энэ нь хэлэхүйн харилцаанаас ч илүү үйлчилэх талтай. Энэ чадваргүйгээр, бусад бүх чадвар хэрэгцээгүй, ашиггүй. Үлгэр жишээ харагдахын нэг гол арга бол өөрөө өөрийгөө бүлгийнхээ нэг хэсэг гэж төсөөлж, удирдагч чинь ямар байвал чамд таалагдах талаас сэтгэх тухай юм.
8.Удирдлагаа хуваалцдаг
Удирдах ур чадварын дасгал сургуулалтыг хийх олон төрлийн арга замууд байдаг, удирдагчийн эрхэм зорилго нь Эртний Хятадын эрдэмтэн Лао-Цу эшлэлийг биежүүлэх учиртай. Эшлэл: “Сайн удирдагчидын зорилго ажлаа бүрэн дуусгасны эцэст л биелэгдэж байдаг, тэгээд тэд “бид өөрсдийнхөө л төлөө үүнийг хийлээ” гэж хэлдэг”.
Удирдагч нар бусад гишүүддээ өөрийн эзэмшисэн тодорхой зарим чадваруудаа эзэмшүүлэхийг хүсдэг. Өөрийнхөө удирдах боломжийг гишүүддээ санал болгож тэд нарт хэрэгтэй чадваруудыг заадаг.
9.Зөв цагт нь зөв Зөвлөгөөг өгдөг
Удирдагчийн зөвлөгөө нь дараах зүйлсүүдэд чухал үүрэгтэй
Хүмүүсийн асуудлыг шийдэхэд тусална
Урам дэм, зориг нэмэх, эсвэл сэтгэлийн тайван байдалтай байх боломжийг бүрдүүлнэ
Ажилтан яг өөрийнхөө потенциал бүрэн чадвараа гаргаж ажиллах боломжийг нээнэ
Ажилтан тань доорх нөхцөл байдалд орсон үед зөвлөгөө илүү үр дүнтэй хэрэглэгдэнэ
Шийдээгүй байгаа – тэрээр шийдвэр гаргаж чадахгүй байхад
Эргэлзсэн - тэрээр хангалттай, эсвэл тийм ч сайн мэдээлэлгүй байхад
Цойжлогдсон – тэрээр ямар ч сонголтгүй үлдсэн гэж бодсон үед
Та хэрхэн зөвлөгөө өгдөг вэ?
Хамгийн эхлээд нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Анхааралтай сонс. Дүгнэ. Бодит байдал, баримтуудыг шалга. Ойлгогдохуйц өөртөө итгэлтэй, өөрийнхөө үгээр ярь.
2-т,
Эцэст нь хүнийг шийдэлд хүргэ. Зөвлөгчийн үүрэг бол хүнд урам зориг, оновчтой мэдээлэл өгөх байдаг.
10.Бүлгээ төлөөлдөг
Хаана та албаныхыгаа төлөөлдөг вэ? Удирдагч нар удирдлагийн зөвлөлийн уулзалт, зөвлөхүүдийн уулзалт, төлөвлөлтийн бага хурал, байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэгт албаныхыгаа төлөөлдөг.
Удирдагч нар 2 нөхцөл байдалд албаа төлөөлдөг.
Зөвлөлдөөгүй үедээ – Шийдвэрийн талаар бусад гишүүд ажилчидтайгаа зөвлөлдөх боломж байгаагүй үедээ
Зөвлөлдсөн үед – Асуудлын талаар гишүүд ажилчидтайгаа уулзаж ярилцсан үед
Зарим нөхцөлд удирдагчид албаныхаа шийдвэрийг бүрэн төлөөлөх ёстой байдаг. Харин бусад тохиолдолд тэрээр бие даасан шийдвэрийг ашиглах ёстой. Та албаны удирдлага дахь гишүүдийнхээ үзэл бодлыг төлөөлөхийн тулд тэдний үзэл бодол, хандлага, оролцоо зэргийг сайн судалж дүгнэлт хийж байх ёстой.
11.Үр дүнтэй сургадаг
Ажилчдыг сургах нь тэдний мэдлэг, чадвар, бүлгийн зөв хандлага зэргийг өсгөдөг. Тэднийг заах дээр бус суралцах дээр төвлөрүүл. Үр дүнтэй суралцаснаар тэд илүү өрсөлдөхүйц болох нь дамжиггүй.
Үр дүнтэй сургах алхамуудаас:
Суралцах зорилгоо сонго
Сурагчдад чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг нь эхлээд мэдрүүлэх хэрэгтэй.
Тодорхой үр дүн харахыг хүсч байвал тодорхой дадлагтай сургалтанд тэднийг суралцуул
Суралцаж буй процесс үйл явцыг үнэлж дүгнэж яв
Эх сурвалж www.learningforlife.com
Монголын Лектор Төвийн сургагч багш Б.Мөнгөнбаяр
Сэтгэгдэл ( 5 )
Баярлалаа
Баярлалаа
Баярлалаа
Баярлалаа
хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа