Өчигдөр Туул голд машин живж байна гэсэн дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороо Туул голд машин живж байна гэсэн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын Аврах анги очиход 29 настай иргэн Б машинтайгаа живж байжээ. Аврагчид шуурхай ажиллаж тухайн залууг машинтай нь татаж гаргасан байна. Гэхдээ жолооч Б нь осголтын байдалтай байсан учир Түргэн тусламж дуудан хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )