Баян-Өлгий аймагт халдварт шүлхий өвчний тархалт намдаад хэд хоног өнгөрч байна. Ихэнх нь Сагсай, Алтай сумын Хар нуурын зуслан дахь айлуудаас 52, нийт 1308 толгой мал шүлхийгээр өвчилсний учир устгажээ.
Мөн нийт мал сүргийг хоёр дахь удаагаа вакцинжуулсан бөгөөд одоо халдвар авсан тохиолдол илрэхгүй бол 21 хоногийн дараа таван суманд тогтоосон хорио цээрийг цуцалж магадгүй юм. Хорио цээр тайлагдтал буюу энэ сарын 26-ныг хүртэл дээрх таван сумын хадланчид азнахаар болсон бөгөөд бусад сумынхан хадлан бэлтгэх ажилд орж эхэллээ. Аюулт өвчин дахин тархаж болзошгүй тул мал өвчилсөн тохиолдолд даруй мэдэгдэх, дэглэмийг хатуу сахихыг аймгийн онцгой комисс анхааруулсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )