Тасалбарыг интернэтээр захиалдаг боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Олон улсын галт тэрэгний тасалбарыг удахгүй интернэтээр захиалж авдаг болох юм. Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам энэ сарын 03-наас эхлээд олон улсын харилцааны галт тэрэгний зорчих эрхийн тасалбарыг интернетээр худалдаалах вебсайтын ажлыг эхлүүлсэн байна.  Статистик бүртгэл мэдээллийн технологийн төвийн програм зохиогч инженерүүд уг үйлчилгээг нэвтрүүлж, www.eticket.ubtz.mn вебсайтаар үйлчлүүлэгчдэд интернетээр гүйлгээ хийх боломжтой болж байгаа юм. Ингэхдээ иргэд  төлбөрийн картаа ашиглан зорчин явах галт тэрэгнийхээ тасалбарыг худалдан авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top