Өчигдөр “Алтан овоо-100” уралдаанд шалгарсан яруу найрагчид Дарьганга нутгийг зорилоо. Тэд маргааш төрийн тахилгат Алтан овооны өвөрт болох яруу найргийн цэнгүүнд оролцох юм. Богд хааны зарлигаар Алтан овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойд зориулан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан энэхүү уралдаанд нийтдээ 40-өөд уран бүтээлч шүлгээ ирүүлснээс яруу найрагч М.Уянсүх, Г.Бямбажав, О.Цэнд-Аюуш, Ай.Төмөр-Очир, Ц.Бавуудорж, Б.Төгсжаргал, Л.Торой, Б.Батсайхан, Ж.Мөнхсайхан, У.Буд нар шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )