Гаалийн байгууллагад шинээр Гаалийн улсын байцаагчаар томилогдсон залуучууд эрэлч нохой, хөдөлгөөнт хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн лабораторид судлаач, шинжээч гаалийн улсын байцаагчаар ажиллахаар тангарагаа өргөлөө. Тэд энэ сарын 5-нд төрийн сүлдэндээ “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангарагаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )